АНУ-ын хөл бөмбөгийн MLS лигийн улирал үргэлжилж байна. Лигийн топ багуудын нэг “Интер майами” баг хоёр тоглолт дараалан хожиж чадсангүй. Тэд КОНКАКАФ-ын “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд “Лос-анжелес” багт 0:1-ийн харьцаатай ялагдсан бол өнгөрсөн даваа гарагт лигийн хүрээнд “Торонто” багтай эвийн гэрээ (1:1) байгуулжээ. Гэхдээ Канадын багийн эсрэг тоглолтын үеэр “Интер майами”- гийн гол тоглогч Л.Месси нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоов. “Ювентус”-ийн тоглогч асан Ф.Бернардески “Торонто”-гийн эхний гоолыг оруулснаас гурван минутын дараа Л.Месси тэнцээний гоолыг нэр дээрээ бүртгүүлснээр багийнхаа түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч болжээ. Тэрбээр “Интер”- ийн төлөө 40 дэх гоолоо оруулсан нь энэ юм. Түүнчлэн Лео өөр нэг аргентин тоглогч Г.Игуаины дээд амжилтыг эвдэв. Л.Месси MLS-ийн улирлын 29 тоглолтод оролцохдоо 24 гоол оруулж, 20 дамжуулалт өгснөөр 44 оноо авсан. Харин Г.Игуаин 67 тоглолтод 43 оноо авсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, Л.Месси нутаг нэгтнээсээ 38-аар цөөн тоглолтод оролцоод багийнхаа дээд амжилтыг тогтоожээ.
Эцэст өгүүлэхэд, Л.Месси энэ улирлын найман тоглолтод зургаан гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгөөд байна.
Э.Манлайбааатар