Дуучин Кэти Перри болон өөр таван эмэгтэй багийн бүрэлдэхүүн Америкийн New Shepard пуужингаар сансарт хөөрчээ. Энэхүү нислэгийг Amazon-ын үүсгэн байгуулагч Жефф Безосын эзэмшдэг Blue Origin компани зохион байгуулсан байна.
Поп одоос гадна багийн бүрэлдэхүүнд Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес. CBS-ийн хөтлөгч Гэйл Кинг, НАСА-гийн эрдэмтэн асан Айша Бое, иргэний эрхийн төлөө тэмцэгч Аманда Нгуен, кино продюсер Керрианна Флинн нар багтжээ.
New Shepard пуужин орон нутгийн цагаар өглөөний 08:30 орчимд хөөрч, дэлхийн гадаргуугаас 100 километрийн өндөрт орших сансрын хил хэмээ тооцогддог “Карманы шугам” гэгчид хүрчээ.
Нислэг 11 минут орчим үргэлжилсэн бөгөөд онгоцонд богино хугацаанд жингүйдлийн байдалд оржээ.
Дээрх нислэг Blue Origin компанийн New Shepard-ын хувьд 31 дэх нь бөгөөд зорчигчтай хийсэн 11 дэх нь аж. Өнөөдрийн байдлаар уг хөтөлбөрийн хүрээнд 52 хүн сансарт нисжээ. New Shepard-ын нэг суудал хэдэн долларын үнэтэй болохыг тус компани тодруулаагүй байна.
Сансарт хөөрхөөсөө өмнө дээрх алдартай эмэгтэйчүүд "Elle" сэтгүүлд зургаа авахуулсан бөгөөд энэ нь хүмүүс анх удаа сансарт нүүрээ будаж ниссэж байгааг онцолжээ.
Кэти Перри, Гэйл Кинг нар капсулаас гарахдаа өвдөг сөгдөн газар дэлхийгээ үнссэн байна.
Лаурен Санчес газардсаныхаа дараа "Би энэ багаараа үнэхээр бахархаж байна. . . Би үүнийг үгээр илэрхийлж чадахгүй. . . Дэлхий үнэхээр нам гүм харагдаж байсан, би тийм гэж төсөөлөөгүй. Тэр чимээгүй, гэхдээ маш амьд байсан” гэж нулимс дуслуулан ярьжээ.
Сансарын хилд хүрэх үеэд Кэти Перри"What a Wonderful World" (Ямар гайхалтай ертөнц вэ) гэдэг дууг дуулахад багийнхны сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн байна.
60 гаруй жилийн өмнө Зөвлөлтийн сансрын нисгэгч Валентина Терешкова "Восток 6" сансрын хөлгөөр сансарт бие даан ниссэнээс хойш анх удаа ийнхүү эмэгтэйчүүд дангаараа сансарт ниссэн явдал болов.
Цаашид Blue Origin компани сансрын жуулчдыг тойрог замд хүргэж, Илон Маскийн SpaceX-тэй шууд өрсөлдөхөөр төлөвлөж байна.
Энэ ч үүднээс Жефф Безос “Blue Origin компанид олон нийтийн анхаарлыг илүү татахын тулд Дан эмэгтэйчүүдийн баг, тэр дундаа өөрийн сүйт бүсүйг нисгэсэн байх талтай юм.