Хөлбөмбөгчдийн зах зээлийн үнэлгээг гаргадаг Transfermarkt вэб сайт өнгөрсөн жил чансаагаа гаргахад Английн “Манчестер сити” баг Европын топ таван лигт хамгийн үнэ цэнтэй тоглогчидтой багаар шалгарч байв. Тус багийн бүх тоглогчийг худалдаж авахын тулд 1.31 тэрбум евро шаардагдах байлаа.
Харин энэ улиралд тоглогчдынх нь үнэ цэн хамгийн их буурсан ямар баг байна вэ? Trans¬fermarkt-ийн шинэ чансаанаас үзвэл хамгийн их “хохирол” амссан баг нь Германы “Байерн” аж. Учир нь Серж Гнабри, Харри Кейн, Жоау Палинья нарын үнэлгээ 10 сая еврогоор буурсан бөгөөд ингэснээр энэ улирлын багийн бүрэлдэхүүний үнэлгээ нь 195 сая еврогоор хямдарчээ. Хоёрдугаар байрт тоглогчдынх нь үнэлгээ 183 саяар буурсан Английн “Челси”, гуравдугаар байрт “Манчестер сити” (-128 сая) тус тус орсон байна. Ингээд 2024-25 оны улиралд зах зээлийн үнэлгээ нь хамгийн их буурсан хөлбөмбөгийн 10 багийг танилцуулъя.