Британийн Бирмингем хотын нийтийн аж хауйн ажилчид ажил хаяасны улмаас тус хотод жинхэнэ хогын цэгүүд бий болж, муур шиг том хархнууд олширчээ.
Олон иргэд хог хаягдлыг зайлуулахын тулд хувийн компаниудад хандаж хэдэн зуун фунт стерлинг төлж байна.
Ажил хаялт хэдэн долоо хоног үргэлжилж байгаа бөгөөд хот ойролцоогоор долоо хоногт 17 мянган тонн хаягдлаар дүүрч байгаа аж.
Independent сонин бичиж буйгаар үйлдвэрчний эвлэл болон НИТХ-ын хооронд хийсэн хэлэлцээ өнөөг хүртэл асуудлыг шийдэж чадаагүй байна. Хотын зөвлөл хог цуглуулах, дахин боловсруулах ажлыг зогсоосны дараа үйлдвэрчний эвлэлийнхэн ажил хаялт зарлажээ.
Өдөр бүр зохиогдож байгаа эсэргүүцлийн цуглаан хог ачих машинуудыг гаражнаас гарах замыг хааж байна хэмээн хотын зөвлөлөөс мэдэгджээ.
Их Британийн засгийн газар хотын зөвлөлийг одоогийн нөхцөл байдлыг зохицуулах, нийгмийн эрүүл мэндэд учирч болох эрсдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цэргийнхнийг илгээсэн байна.