Чөлөөт бөхийн дэлхийн шилдгүүдийн нэг, ОХУ-ын А.Садулаев Словакийн Братистлав хотод болох Европын АШТ-д оролцох боломжгүй боллоо. Ийнхүү тэрбээр хоёр жил дараалж визний асуудлын улмаас тивийн АШТ-д зодоглож чадсангүй. Энэ сарын 7-13-нд болох эмцээнд түүнийг орлож М.Курбанов оролцох юм.
А.Садулаев 2024 онд Европын АШТ-д оролцохоор Румынд очсон ч нисэх буудал дээр түүнийг нэвтрүүлээгүй. Түүнчлэн орос тамирчныг Парисын олимпод дээрх шалтгааны улмаас оролцуулаагүй юм. А.Садулаевыг Оросын армийн “Динамо” клубт харьяалагддаг учраас виз олгоогүй гэх хардлага бий.
А.Садулаев “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн 86 кг, 97 кг-ийн жинд аваргалж байснаас гадна ДАШТ-ий зургаан алт (2014, 2015, 2018, 2019, 2021, 2024), Европын АШТ-ий дөрвөн алтан (2014, 2018, 2019, 2020) медальтай тамирчин юм.