“Newsweek” сэтгүүл дэлхийг нөлөөллийн бүс болгон хуваагдсан магадлал бүхий газрын зургийг нийтэлжээ. Сэтгүүлчдийн үзэж буйгаар дэлхий ОХУ, БНХАУ, АНУ-ын хооронд хуваагдах аж.
Хэвлэлд бичсэнээр, Украины мөргөлдөөнийг зохицуулах үйл явц нь Дэлхийн II дайны дараа ЗХУ, Их Британи, АНУ-ын удирдагчдын Ялтын уулзалттай төстэй юм. Энэ уулзалтаар Европ нөлөөллийн бүс боон хуваагдсан байдаг.
Газрын зургаас харахад Европ, Кавказ мөн Турк улс Оросын нөлөөний бүсэд (улаан өнгөөр тэмдэглэгдсэн) орж магадгүй юм. АНУ (цэнхэр өнгөтэй) нөлөөгөө Хойд Америк, Гренландад нөлөөлөх бол Зүүн өмнөд Азид болон магадгүй Япон, Энэтхэг, Пакистан улсууд БНХАУ-ын нөлөөллийн бүсэд хамрагдах гэнэ.
Харин Төв Ази, Ойрхи Дорнод, Африк, Латин Америк, Австрали, Шинэ Зеланд, Монгол улсыг дээрх гурван бүс нутагт хамааруулаагүй байна.
Дөрөвдүгээр сарын эхээр Европын парламент дахь хамгийн том фракц болох Европын Ардын Намын тэргүүн Манфред Вебер АНУ-ын гадаад бодлогод үндсэн өөрчлөлт гарсантай холбогдуулан дэлхийн шинэ дэг журам бий болж байгааг тэмдэглэсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг улмаас дэлхий нийт Вашингтоноос хөндийрч, шинэ түнш хайж эхэлсэн гэж тэрбээр хэлжээ.