Нэгдүгээрт, ЭТТ ХК-ийн ашгаас иргэн, аж ахуй нэгжид 730 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгоод байна хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. 2024 оны ногдол ашгийн гурав дахь удаагийнхыг татварын дараах дүнгээр 93499 төгрөгийг олгохоор дөрөвдүгээр сарын 4-ний өдөр шийдвэрлэсэн.
Иргэдийн санал асуулгын үр дүнд үндэслээд маргааш өглөөнөөс 1072 хувьцааны үлдэгдэл ногдол ашгийг хуваарилах ажлыг хэрэгжүүлнэ. Цаашдаа Баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулаад заавал бэлэн мөнгөөр тараахгүй, сонголттой болгоно.