Унци алтны ханш 2000 ам.доллар давав
Томоохон хэрэглэгч Энэтхэгт өмнөх долоо хоногт фестиваль болсонтой холбоотойгоор алтны худалдан авалт нэмэгдсэн нь ханшид мөн нөлөөлсөн байна. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурал энэ долоо хоногт болох бөгөөд ямар шийдвэр гаргахыг хөрөнгө оруулагчид хүлээж буй аж. Баасан гарагт үнэт металлын спот ханш өнгөрсөн тавдугаар сарын дундаас хойш байгаагүй өндөр буюу 1.2 хувиар дээшилснээр унци нь 2009 ам.доллартой тэнцсэн юм. Палестины ХАМАС бүлэглэл Израил руу энэ сарын 7-нд довтолсноос хойш унци алтны үнэ 8.5 гаруй хувиар(150 ам.доллар) нэмэгдсэнийг “Reuters” уламжиллаа.
2023-10-30
Монголбанкны эх үүсвэрээр 552.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Өнгөрөгч долдугаар сараас зогсоод байсан ипотекийн зээлийг есдүгээр сараас эхлэн Монголбанк өөрийн эх үүсвэрээр үргэлжлүүлэн олгохоор болсон. Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 552.4 тэрбум төгрөгийн зээлийг 5266 зээлдэгчид олгожээ. Үүнээс Улаанбаатарын 3332 өрхөд 398.7, орон нутгийн 1934 өрхөд 153.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.
2023-10-30
Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрөө төлжээ
Хөгжлийн банкнаас 2018 онд 500 сая ам.долларын дүнтэй, 7.25 хувийн хүүтэй “Евро” буюу “Ди Би Эм 2023” бондыг Засгийн газрын баталгаагүй, бие даан олон улсын зах зээлд гаргасан. Тус бондыг Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэйгээр олон улсад нээлттэй арилжиж байв. Улмаар зохистой өрийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор тус банкны ТУЗ-ийн тогтоолын дагуу “Ди Би Эм 2023” бондоос худалдан авч тухай бүрт нь хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Үүний хүрээнд 2022 оны аравдугаар сараас хэсэгчлэн буцаан худалдан авч, 99.7 сая “ногоон”-ы нэрлэсэн дүнтэй бондыг хүчингүй болгосон аж. Тэгвэл бондын үлдэгдэл мөн хүүгийн төлбөрийг хугацаанд нь буюу энэ сарын 23-нд багтаан төлсөн байна.
2023-10-27
Ам.доллар 1352 вонтой тэнцэв
Тус улсад бодлогын хүү тийм ч өндөр биш байгаа хэмээн үзэж буйгаа тэрбээр мөн дурджээ. Түүний мэдэгдлээс харвал бодлогын хүүгээ удаан хугацаанд хэвээр хадгалах төлөвтэй гэж шинжээчид дүгнэсэн байна. АНУ-ын инфляцын түвшин өсөхөд нөлөөлж болзошгүй хэд хэдэн хүчин зүйл бий гэдгийг “Reuters” мэдээлэв. Эргэн сануулахад, АНУ 2022 оны гуравдугаар сараас хойш бодлогын хүүгээ 11 удаа, нийт 5.25 хувиар нэмжээ. Дээрх мэдэгдлийн дараа зарим валютын эсрэг ам.долларын ханш суларлаа. Баасан гарагт ам.доллар 7.32 юань, 95.7 рубль, 1352 вонтой тэнцэв.
2023-10-23
Эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдал 255.4 тэрбум төгрөгт хүрчээ
Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн орлогыг бодит тооцоололд үндэслэн төлөвлөөгүйгээс алдагдал үүссэн байна. Санд өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гаргасан ч гүйцэтгэл нь 1.2 их наяд байжээ. Харин зардал нь үүнээс давж, 1.4 их наядад хүрсний улмаас 255.4 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн аж. Алдагдлын шалтгаан нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж болон ажилчдын төлөх шимтгэлийн орлогын бүрдүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүйтэй холбоотой гэнэ. Түүнчлэн зардлын хэмжээ 2020 оныхоос нэг их наяд гаруй төгрөгөөр давсныг аудитын байгууллагаас онцлов.
2023-10-19
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн асуудлаар хуралджээ
УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр баталж, 2023 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо хуулийн хэрэгжилтийг хангуулахаар “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ыг баталж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийг байгуулжээ.
2023-10-17
Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгална
Монголбанк 2024 онд инфляцийг 7.8 хувь буюу тус банкнаас гаргасан зорилтот түвшинд хүрнэ гэж үзлээ. Тодруулбал, 2023 оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй байна.
2023-10-11
Инфляцийг тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангана
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл нь инфляцыг тогтворжуулах замаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих зэрэгт онцгойлон анхаарав.
2023-10-05
2024 онд инфляцыг нэг оронтой тоонд барина
Монголбанк жил бүр ирэх онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслөө олон нийт болон мэргэжилтнүүдээр хэлэлцүүлдэг байна. Энэ жилийн хувьд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлж, санал бодлыг нь тусгажээ.
2023-10-02
Бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Геополитикийн зөрчилдөөн даамжрах, дэлхий нийтэд тохиож буй цаг агаарын эрс тэс үзэгдлүүд олон улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй, гадаад, дотоодын тодорхой бус нөхцөл байдал үүсэх магадлал, инфляцын зорилтот түвшинд хүрэх явц удааширч байгаа зэргийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан гэв. Ингэснээр инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд “барих”, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэх аж.
2023-09-18
“Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо
Монголбанкнаас санаачлан Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), банкнуудын төлөөлөлтэй хамтран бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч байгаа асуудлын талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдвийн хүрээнд хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
2023-09-17
Цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдэхэд анхаарна
Гэвч эл үйлчилгээг авахад өөрийн цахим хуудастай байх, урьдчилж барьцаа төлбөр байршуулах зэрэг технологийн болон санхүүгийн өндөр шалгууртай нь зарим талаар иргэд, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байдаг аж. Тиймээс Төвбанкны зүгээс “Paypal”, “Stripe”, “Amazon pay”, “Skrill”, “2checkout” зэрэг байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Гэхдээ манай улсын цахим худалдааны зах зээлийн эргэлт бага, хэн, ямар бараа, бүтээгдэхүүн борлуулах, хэр хэмжээний орлого олох талаар тодорхой мэдээлэл байхгүй, энэ төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхэд дэд бүтцийн зардал өндөр зэрэг хүндрэлтэй асуудал тулгарч буй гэнэ.
2023-09-15