Эдийн засаг 27 компани ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ
Хувьцаат компаниуд жилийн санхүүгийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор гаргаж, аудитын байгууллагаар аудит хийлгэсний дараа дүгнэлтийн хамт зохих хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлдэг хуультай.
2025-02-21
Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан хууль баталж, зөвлөл байгуулах нь
Худалдаа, хөрөнгө оруулалтын “Mongolian growth” форумыг Засгийн газраас өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Төрийн худалдан авах ажиллагааны, Хөрөнгө оруулалтын, Өрсөлдөөний тухай хуулийн шинэ үзэл баримтлал, гадаад худалдааны реформын хүрээнд хийхээр төлөвлөж буй санал, санаачилгуудыг Шадар сайдын ажлын албаны мэргэжилтнүүд, хуулийн төслийн багийнхан танилцуулсан. Форумд Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн төлөөлөл, судлаач, эдийн засагч нийлсэн 200 гаруй хүн оролцсон юм.
2024-12-13
Өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ
Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2024 оны эхний хагас жилд 45,024.07 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 40,704.45 нэгж, дундаж үзүүлэлт нь 42,940.88 нэгж байсан ба энэ оны 6 дугаар сарын 28-ны өдрийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,486.02 нэгж буюу 20.29 хувиар өсөж, 44,385.18 нэгж болсон байна. Зах зээлийн үнэлгээ 2024 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 288.11 тэрбум төгрөг буюу 2.62 хувиар өссөн байна.
2024-07-31
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11.5 их наяд төгрөгт хүрэв
"Топ-20" индекс сүүлийн 34 сарын дээд түвшинд хүрснийг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Мягмар гарагийн арилжаа хаахад гол индекс 1.97 хувиар өсөж, 45 мянга 990 нэгжид хаав. Ингэснээр 2021 оны есдүгээр сарын 13-нд 46 мянга 914 нэгжийн түвшинд хүрснээс хойших дээд цэгт болсон.
2024-07-11
Санхүүгийн зохицуулах хороо Туркийн хөрөнгийн биржтэй хамтарна
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан долдугаар сарын 8-ны өдөр Туркийн Хөрөнгийн бирж /Borsa Istanbul/-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Гюзханыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүдийн талаар танилцуулсны зэрэгцээ хоёр орны хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.
2024-07-09
Дотоодын зах зээлийг олон улсын хөрөнгийн захтай холбох вебинар зохион байгууллаа
Санхүүгийн зохицуулах хорооноос Торонтогийн Хөрөнгийн Бирж, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Capital Markets Mongolia байгууллагатай хамтран “Opportunities on Toronto Stock Exchange: Navigating listings & Regulations” вебинарыг зохион байгууллаа.
2024-06-27
“Улаанбаатар бонд”-ын 1-3 жилийн хугацаатай өрийн хэрэгслийг арилжаалж эхэллээ
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 1/2323 тоот албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100 000 /зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 500 000 000 000 /таван зуун тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцов.
2024-06-26