Улсын хэмжээнд 2025 оны эхний улиралд 13 482 хүүхэд төрсөн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.3 хувиар буурсан үзүүлэлт юм. 1000 хүнд ногдох төрөлтийг 2024 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 0.3 пунктээр доошилсон байна. Төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон, Увс аймагт улсын дунджаас өндөр гарсан бол бусад аймагт багасаж, Төв аймагт 1.9 буюу хамгийн доод түвшинд хүрснийг Үндэсний статисти кийн хорооноос мэдээлэв.
Тэгвэл өнгөрсөн онд улсын хэмжээнд 57.8 мянган хүүхэд мэндэлсэн нь өмнөх жилээсээ 10.2 хувь, 2020 оныхоос даруй 32 хувиар буурсан үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад сүүлийн жилүүдэд төрөлт огцом буурч, өнгөрсөн жил түүхэн доод түвшинд хүрсэн нь энэ юм. 2025 оны эхний улирлын дүнгээс харахад, төрөлт өнгөрсөн жилийнхээсээ ч буурч 2008 оноос хойш тогтмол 60 мянгын “босго”ыг давдаг байсан эерэг үзүүлэлт давтагдахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Л.Ням