Хөрөнгийн биржээр 7.4 их наяд төгрөгийн нүүрс арилжжээ
Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг зохион байгуулсан юм. Дээрх хугацаанд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.
2024-01-15
Зэсийн орлого 2025 онд хоёр дахин өснө
Дэлхий даяар ногоон эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэл эрс нэмэгдэж, нөгөө талаас Чили, Перугийн уурхайн зэсийн нийлүүлэлт тасалдсанаас зэсийн үнэ өсөх прогнозыг шинжээчид гаргаж байна. 2025 он гэхэд тонн тутамдаа 15 мянган ам.долларт хүрэхээр тооцоолжээ.
2024-01-11
Дизель түлшний импортын захиалга өсжээ
Уул уурхайн хүнд даацын машинуудын дизель түлшний нийлүүлэлт хомстсон асуудал өнгөрөгч сард гарсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 11-18-нийг хүртэлх хугацаанд уул уурхайн салбарын хэрэглэх шатахуунд хязгаарлалт хийсэн юм. Харин уул уурхайн компаниудтай зөвшилцсөний дараа дээрх арга хэмжээг авсан гэдгийг АМГТГ-аас мэдээллээ.
2024-01-05
2023 онд нийт 17.8 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанкнаас валютын нөөцийн тогтвортой, хүрэлцээтэй байдлыг хангах хүрээнд үнэт металлын худалдан авалтыг хийж, ажилласны үр дүнд 2023 оны эцсийн байдлаар 17.8 тонн үнэт металл худалдан аваад байна.
2024-01-03
Нүүрсний борлуулалтын 20 хувийг биржээр арилжжээ
Монголын хөрөнгийн биржээр 2023 онд 12.8 сая тонн нүүрс арилжаалсан байна. 2023 онд “Андын илч” ХХК, “Тавантолгой” ХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК зэрэг таван компани биржээр нүүрс арилжжээ.
2024-01-03
Оюу толгойн Гүний уурхайд утаа гарах үед нэг ажилтан хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогджээ
Өнөөдөр олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлээр “Оюу толгойн ажилчид угаартсан” гэх мэдээлэл тархсан. Энэ талаар Оюу толгой ХХК-иас тодруулахад "2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан. Иймд тус хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон" гэлээ.
2023-12-26
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас олгох ногдол ашгийн хэмжээ хоёрдугаар сард тодорхой болно
2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд нөхөн олгох талаар судалж буй гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3, энэ жилийн III улирлын байдлаар 2.7 их наяд төгрөгийн ашигтай ажиллаад байгаа аж. Мөн өрийн хэмжээ нь2022 оны аравдугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн улирлын байдлаар 3.2 их наяд болсныг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн урьдчилж олсон 603 сая ам.долларын орлогыг өнгөрсөн есдүгээр сард бүрэн барагдуулсан тул борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэв.
2023-12-25
Зудын эрсдэлтэй аймгуудын дизель түлшний нийлүүлэлтэд онцгойлон анхаарна
Арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 1.5 сая литр шатахууныг таван томоохон компанийн шатахуун түгээх станцуудаар түгээжээ. Улсын хэмжээнд сардаа 60 мянган тонн АИ-92 хэрэглэдгээс Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээ 50 орчим хувийг нь эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нийслэлд АИ-92 шатахууны хэрэглээ өндөр бол орон нутагт дизель түлшний хэрэглээ илүү байдаг.
2023-12-19
“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны долдугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ.
2023-12-18
Найрамдлын нийгэмлэгийн дээд шагналаар 45 гадаад мэргэжилтнийг шагнажээ
Монгол-Оросын Найрамдлын өдрүүдийн 63 дахь жилийн хаалтын үйл ажиллагаа Эрдэнэт хотод боллоо. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ЗДТГ-ын болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч Ё.Максим, Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу болон Эрдэнэт хот, үйлдвэрийн анхдагчдын төлөөлөл оролцлоо.
2023-12-14
Хятад Улс гол нэр төрлийн долоон ашигт малтмал импортолж байна
БНХАУ-ын импортын гол нэрийн долоон ашигт малтмалын үнийн талаарх мэдээллийг хүргэж байна. Тус улс бусад улсаас нүүрс, байгалийн хий, түүхий нефтийн тос, боловсруулсан газрын тос, гангийн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр-баяжмал, зэсийн баяжмал импортолдог.
2023-12-08