У.Бямбажаргал Челтенхемийн урлагийн наадамд оролцохоор шалгарлаа
Залуу уран бүтээлч У.Бямбажаргал Челтенхемийн урлагийн наадамд нийтийн ханын зураг зурахаар шалгарсан байна. Уг наадмыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 27-28-нд зохион байгуулах юм. Британийн төдийгүй олон улсын ханын зураачид эл наадамд оролцож, нийтийн гудамж, талбайд бүтээлээ туурвидаг. Энэ жил уг наадамд 100 гаруй уран бүтээлч оролцохоор шалгарчээ.
2024-07-22
Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг өнөөдөр нээнэ
Монголын урчуудын эвлэл болон БНСУ-ын Зураачдын холбооны соёлын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг өнөөдөр үзэгчдийн хүртээл болгох нь. Үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх бөгөөд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд бүтээлүүдийг дэлгэх гэнэ. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Орчин үеийн дизайны холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг постер дизайны триналлегийн үзэсгэлэнг наймдугаар сарын 12-нд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
2024-06-24
Тулааны урлагийг таниулах гэрэл зургийн уралдаан зарлажээ
ЮНЕСКО-гийн Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төвөөс “Тулааны урлаг-2024” олон улсын гэрэл зургийн уралдаан зарлажээ. Энэ нь тулааны урлагийн үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм байна. Сэдэв нь “Дэлхийг нэгтгэх тулааны урлаг” аж. Оролцогчид гэрэл зургаараа дамжуулан тулааны урлагийн үнэт зүйл болох тэсвэр хатуужил, шударга, хүртээмжтэй байдал зэргийг илэрхийлэх ёстой гэнэ. Уг уралдаанд нас, хүйс, үндэстэн харгалзахгүйгээр оролцох боломжтой тул уран бүтээлчид, гэрэл зураг сонирхогчид идэвхтэй оролцохыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос уриалсан байна. Өдгөө оролцогчдын бүтээлийг хүлээн авч буй бөгөөд шилдгүүдийг ирэх наймдугаар сарын 30-нд шалгаруулах нь. Шилдэг бүтээлийн шагнал нь таван сая вон аж.
2024-06-12
“Торгон хэмнэл” үзэсгэлэнг нээв
Зураач, дизайнер Б.Дэлгэрцэцэг бие даасан “Торгон хэмнэл” үзэсгэлэнгээ “Норфей” арт галерейд нээгээд байна. Энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд халуун, хүйтэн батикийн аргаар хийсэн, 100 хувь хүр хорхойн дан нэхээстэй торго, цэвэр нимгэн даавуу, зориулалтын будаг, контур ашигласан бүтээлүүдийг дэлгэжээ. ШУТИС-ийн багш, дэд профессор, доктор тэрбээр үзэсгэлэнгийнхээ нэрийн талаар “Хүн төрөлхтөн торго, даавуу гэх мэт зөөлөн материалтай учраад олон зууныг үдэж, угтсан түүхтэй.
2024-05-29
“Сэтгэл шингэсэн өнгө” хүндэтгэлийн үзэсгэлэн нээнэ
Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Л.Гүрсэдийн 80 насны ойд зориулсан “Сэтгэл шингэсэн өнгө” хүндэтгэлийн үзэсгэлэнг маргааш нээнэ. Уг үзэсгэлэнг Уран зургийн галерейд зургаан хоногийн хугацаанд дэлгэж, олон нийтэд толилуулах аж. Түүний “Эхийн хөрөг” бүтээлийг Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалдаг юм байна. Уг бүтээлээс гадна хувийн архив дахь уран зургуудыг нь энэхүү үзэсгэлэнгээр толилуулах гэнэ. Тэрбээр бүтээлдээ монголчуудын ахуй амьдрал, нийгмийн бугшсан асуудлыг түлхүү тусгадаг уран бүтээлч юм. Мөн шог болон хөрөг зураг олныг туурвижээ.
2024-05-27
Хязгааргүй сэтгэх боломжийг уран бүтээлчдэд олгоно гэв
“Etugen contemporary art camp-2024” уралдаан ирэх долоодугаар сарын 1-5-нд болно. Энэхүү тав хоногт уран бүтээлчдэд хязгааргүй сэтгэх боломж олгохоо Монголын урчуудын эвлэлээс мэдээлжээ. Уг арт аялалд оролцох уран бүтээлчдийг бүртгэж эхэлсэн ирэх сарын 30 хүртэл үргэлжлэх нь. Оролцогчид контемпорари уран зураг, биет контемпорари уран баримал гэсэн хоёр төрлөөр бүтээлээ туурвиж өрсөлдөх аж. Бүртгүүлсэн оролцогчид тав хоногийн хугацаанд байгалийн сайханд амрангаа тухтай орчинд уран бүтээлээ туурвих гэнэ
2024-05-20
Хүүхэд насны тухай өгүүлэх “Гэгээн хүсэл” үзэсгэлэнд зочлоорой
Хүүхэд, залуучуудын театрыг 27 жилийн дараа сэргээн байгуулаад буй билээ. Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан“Гэгээн хүсэл” үзэсгэлэнг тус театрт нээгээд байна. Хүүхэд насны гэгээхэн өнгө төрхийг харуулж, дурсамжийг тань сэргээх эл үзэсгэлэнг Уран зургийн галерейнхан зохион байгуулж байгаа юм. Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалж буй бүтээлүүдээс 20 гаруйг нь эл үзэсгэлэнгээр толилуулж байна. “Уг үзэсгэлэнд хүүхэд насны гэрэл гэгээт өнгө төрхийг харуулсан бүтээлүүдийг дэлгэсэн
2024-05-15
“Улаанбаатар” медиа урлагийн наадмыг нээлээ
Ес дэх удаагийн “Улаанбаатар” медиа урлагийн наадмыг өчигдөр Уран зургийн галерейд нээлээ. Уг наадмыг “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор энэ сарын 19 хүртэл Уран зургийн болон “Улаан гэр” галерейд зохион байгуулна. Герман, Тайвань, Словени, Франц, Америк, Испани болон манай улсын 14 уран бүтээлч уг наадамд оролцож, дэлхий ертөнцтэй харилцахад дижитал технологийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг харуулах аж. “Улаан гэр” галерейд Словени улсын уран бүтээлч Анже Секелийн урлаг, технологийн хослолыг толилуулах юм байна. Бусад бүтээлийг Уран зургийн галерейгаас сонирхох боломжтой.
2024-05-08
“Зүүд зэрэглээн дунд аялах мэт мэдрэмж төрүүлнэ”
Соёлын яам, Монголын урчуудын эвлэлийнхэн хамтран зохион байгуулж буй “Art week Ulaanbaatar” арга хэмжээ дөрөв дэх жилдээ үргэлжилж буй билээ. Үүний хүрээнд уран бүтээлч Ц.Ариунбайгаль, Р.Сэнгүм, М.Цасчихэр нарын “Үзэгдэл” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэгчдийн хүртээл болгож байна. Эл үзэсгэлэнг ирэх 15 хүртэл толилуулна
2024-05-08
Венецийн Биеннальд Буддын шашны догшин сахиусыг дүрсэлжээ
60 дахь удаагийн Венецийн Биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 24-ний өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн Биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгох юм.
2024-04-18
“Монголын түүхэн өв соёл” уран зургийн уралдаан зарлав
“Монголын түүхэн өв соёл” уран зургийн уралдааныг “Нүүдэлчин соёл” клубээс зарлалаа. Энэхүү уралдаанаар дамжуулан Монголын өв соёлыг сонирхолтой, бүтээлч байдлаар сурталчлах, уран зургаар дамжуулан түүхээ судлах сэдлийг нэмэгдүүлэхээр зорьсон гэнэ. Оролцогчид уран бүтээлдээ монгол ёс заншил, урлаг соёл, зан үйлийг тусгах хэрэгтэй юм байна.
2024-04-15
Шувуудын гэрэл зургийн уралдаан зарлалаа
“Монгол орны жигүүртэн-2024” гэрэл зургийн уралдааныг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээс зарлалаа. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 7 хүртэл хүлээн авах гэнэ. Энэхүү уралдааныг Монголын шувуу ажиглагчдын клубийн ес дэх удаагийн уулзалтын хүрээнд зохион байгуулж байна. Уулзалтын үеэр мэргэжлийн шувуу судлаачид, туршлагатай ажиглагч болон гэрэл зурагчдыг хамруулсан хэлэлцүүлгийг өрнүүлэх нь. Шувуудын амьдрах орчныг танин мэдэх, тэднийг хамгаалахад иргэдийг уриалах зорилгыг зохион байгуулагчид тавьжээ.
2024-04-01
Шийдвэр гаргагчдад хүргэх үгээ гэрэл зургаар илэрхийлээрэй
Шийдэл хайсан асуудлуудыг хөндсөн “Цөхөрлөө” баримтат гэрэл зургийн уралдаан зарлажээ. Иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэр гаргах түвшнийхэнд харуулахыг зорьсон уг уралдааныг “Цөхөрлөө” уран бүтээлийн нэгдлийнхэн зохион байгуулж байна. Уралдаанд гар утсаар дарсан зургаараа ч оролцох боломжтой. Та, бид хэчнээн хичээсэн ч төдийлөн шийдэж чадахгүй, цөхрөхөд хүргэж буй асуудлыг гэрэл зургаар илэрхийлэх нь эл уралдааны гол зорилго. Оролцогчдын бүтээлийг шалгаруулахдаа олон нийтийн хандалтыг харгалзах гэнэ. Бүтээлийг хүлээн авах эцсийн хугацаа ирэх сарын 4 аж.
2024-03-27