NHL-ийн “Вашингтон капиталс” багийн ахлагч, өдгөө 39 настай А.Овечкин тус лигийн түүхэнд гурван арван тус бүрд 200 гоол оруулсан анхны тоглогч боллоо. Тэрбээр өчигдөр “Эдмонтон”-ы эсрэг тоглолтод гурван гоол оруулснаар уг амжилтад хүрчээ.
Орос хоккейчин 2000-аад оны үед 245, 2010-аад онд 437, харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өчигдрийг хүртэл 200 шайб оруулаад байгаа юм.