Гуравдугаар сарын 21-нд Их Британийн хунтайж Уильям ОХУ-ын хилээс 100 гаруйхан км зайд болж Эстони улс дахь НАТО-гийн хамгийн том баазад зочилж, байлдааны сургуулилтад оролцжээ. Түүний хэлснээр, айлчлалын зорилго нь Их Британи Эстонид улсад дэмжлэг үзүүлж буйгаа харуулах явдал байв.
Ханхүү байлдааны дүрэмт хувцас, дуулга, хамгаалалтын шилтэй камерын дуранд өртжээ. Эхлээд тэрээр Challenger 2 танк хөлөглөж, дараа нь Warrior явган цэргийн байлдааны машинд суусан байна.
Ханхүүгийн амьдралын нэлээд хэсэг нь армид алба хаасантай холбоотой байдаг. Уильям залуудаа байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр бэлтгэгдэж, Афганистанд алба хааж байжээ.
Харин Атлантад тэрээр хууль бусаар хил давуулагчдыг агнаж, моторт завиар хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан тонн шахам кокайныг илрүүлэн саатуулж байв.