Мариинский театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар ОХУын Каста Дивагийн нэрэмжит дуурийн шагналын “Оны шилдэг дуучин” номинацийн эзнээр тодорлоо. Дуурийн урлаг үүсэж хөгжсөний 400 жилийн ойг тохиолдуулан 1996 онд энэхүү шагналыг бий болгосон бөгөөд шүүгчдийн бү¬ рэлдэхүүнд олон улсын нэрт хөгжмийн шүүмжлэгчид багтдагаараа чансаа өндөртэй юм. Жил бүр дуурийн урлагт гаргасан гарамгай амжилтыг нь үнэлэн олгодог энэхүү шагналыг Мариинский зэрэг дотоод, гадаадын томоохон театрт хэд хэдэн гол дүр бүтээснийх нь төлөө Г.Ариунбаатарт хү¬ ртээжээ. Мөн өнөө жилийн Большой театрын гол бүтээл болох Вердийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарын нүүр царай болж гол дүр бүтээсэн нь ч нөлөөлсөн байна. Энэхүү шинэ хувилбарыг Большой театрын аялан тоглолтын хүрээнд энэ сарын 25-27-ны хооронд Санкт-Петербургт Мариинскийн тайзнаа үзэх боломжтой аж.
Л.Чимэг