Улаанбаатар хотын нийтийн төв буюу Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан шинэ үйлч¬ лүүлэгчдээ “И-Монголиа” цахим системээр бүртгэж эхэлжээ. Тус номын санд бүртгэл үүсгэж, уншигчийн карт нээлгэх бол заавал биеч¬ лэн очих шаардлагагүй, гар утас, компьютер ашиглан цахимаар эрх авах боломж бүрдсэн байна. “И-Монголиа”-гаас ийм үйлчилгээ авахын тулд 16-55 насныхан 5000, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 2000 төгрөгийн хураамж төлөх ёстой аж. Д.Нацагдоржийн номын санг өргөтгөн шинэчлэх ажил эхлээд удаагүй байна. Энэ нь номын сангийн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй, хуучин хуваарь, хүчин чадлаараа ажиллаж байгааг мэдээллийн ажилтан нь хэллээ. Цахим шинэчлэл, бүртгэлтэй холбоотойгоор түр хугацаанд зогсоогоод байсан гэрээр ном олгох үйлчилгээгээ ч саяхнаас сэргээснийг онцлов.
Ж.Сувд