“Билэгт” клубийнхний Монголын ширээний теннисний холбоотой хамтран зохион байгуулсан өсвөр үеийнхний лигийн анхдугаар тэмцээнд таван баг өрсөлдөв. Тэднээс Ч.Эрдэнэбаяр дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийсэн М академийнхан тэргүүн байр эзэллээ. Аваргын төлөө өрсөлдсөн ОУХМ Я.Бэгз дасгалжуулагчтай “Мастерс” клубийнхэн удаалж, спортын мастер Л.Баярмагнай дасгалжуулагчтай “Топ спин” клубийн тоглогчид хүрэл медаль зүүв. Лигийн тэмцээний дараа тус холбооны С зэрэглэлийн тэмцээний эрэгтэйчүүдийн 39-өөс доош насныхны финалын тоглолт эхэлсэн. Алтан медалийн төлөө “Билэгт” клубийнхнээс Б.Балжинням, “Өсөх-од”-оос О.Тэмүүжин, хүрэл медалийн төлөө А.Тэмүүлэн (“Оч”), Г.Ням-Од (“Хобби” клуб) нар тоглох нь.