БНХАУ-д зохион байгуулж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын уран гулгалтын тэмцээнд Монголоос Г.Марал-Эрдэнэ дасгалжуулагч Рина Хоре, О.Мишээл Тэцүкацү Накашимагийн удирдлагад өрсөлдлөө. Тэд тус наадмын долоо дахь өдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чөлөөт үзүүлбэрээ толилуулав. Г.Марал-Эрдэнэ чөлөөт үзүүлбэрт оролцсон эхний есөн орны тамирчнаас III, О.Мишээл IV байрт жагсаж байна. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр, О.Мишээл анх удаа Азийн өвлийн спортын наадмын мөсөн талбайд гулгаж байна. Тэгвэл өнөөдөр болох найм дахь өдрийн тэмцээнд О.Мишээл зургаа, Г.Марал-Эрдэнэ ес дэх гараанд гарч үзүүлбэр үзүүлнэ. АНУ-д 2006 онд төрсөн О.Мишээл долоон настайдаа уран гулгалтын спортод хөл тавьж, 12 дахь жилдээ хичээллэж буй. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн өвлийн наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа оролцож буй нь олон орны анхаарлыг татаж байна.