Футзалын УАШТ-ий 16 хүртэлх насныхны аваргын цом, алтан медалийн төлөөх тоглолтод Д.Нанжид дасгалжуулагчтай ДМЮ клубийнхэн Н.Баттулга дасгалжуулагчийн удирдлагад оролцсон “Хараацай” багийнхныг буулган авч, түрүүллээ. Хүрэл медалийн төлөөх тоглолт мөн л ширүүхэн өрнөсөн. В.Мөнхжаргал дасгалжуулагчаар ахлуулсан “Дэрэн”-гийн хөвгүүд “Жийр фалконс” клубийнхнийг хурд, хүчээр илүүрхэн ялалт байгуулснаар медалийн болзол хангав. Дээрх тэмцээнд оролцсон 19 баг дөрвөн хэсэгт хуваагдаж, хэсэг тус бүрээс шилдэг багууд цааш шалгарч, хасагдах шатны тоглолт хийсэн. Энэ удаа хамгийн цөөн гоол алдсан үзүүлэлтээр ДМЮ клубийнхнээс Б.Болд-Эрдэнэ “Шилдэг хаалгач”, эсрэг багийн хаалганд хамгийн олон гоол оруулж багаа хожилд хөтөлсөн Г.Чилүг “Шилдэг довтлогч”-оор шалгарсан юм. Мөнгөн медальтай тэмцээнээ өндөрлүүлсэн “Хараацай” клубийнхнээс Б.Сайнбаяр “Шилдэг тоглогч”-ийн шагнал гардлаа.