“Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн системийн шинэчлэлтэй холбоотойгоор ажил олгогчийн 2025 оны нэгдүгээр сарын эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт цахим системд баталгаажаагүй байна. Иймд дээрх хугацааны шимтгэл төлөлт баталгаажаагүй бол Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандана уу” хэмээн ХСҮТ-өөс мэдэгдсэн байв.
Бусад эмнэлэгт ч мөн ийм байдал үүссэн тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас өчигдөр мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Эмнэлгүүдийн цахим системд эрүүл мэндийн даатгалыг цалингаасаа төлдөг хүмүүсийн 2025 оны нэгдүгээр сарын шимтгэл төлөгдөөгүй гэсэн төлөв харагдаж байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газар цахим системийн шинэчлэл хийж буй. Мөн албан байгууллагууд тайлангаа хараахан ирүүлээгүйтэй холбоотой. Тиймээс эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай хүмүүс 1800-1363 лавлах утас болон 21 аймаг, дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс рүү залгаж, регистрийн дугаараараа баталгаажуулалт хийлгээрэй” гэсэн байна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар холбогдох арга хэмжээг авч буй учир асуудлыг удахгүй шийднэ хэмээжээ.
Ч.Болор