“Монголын хөрөнгийн бирж” олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон билээ. Тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг өчигдрөөс эхлүүлэхэд ханш нь дээд хязгаар буюу 15 хувиар өслөө. Улмаар хаалтын ханш нь 115 төгрөгт хүрсэн бөгөөд ийм үнээр 2 121 110 ширхгийг худалдан авах захиалга ирүүлсэн байна. Тэгвэл өчигдөр тус компанийн 50 644 ширхэг хувьцааг арилжжээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт “Монголын хөрөнгийн бирж”-д хувьцааны хоёрдогч зах зээлд “Богд банк”-ны үнэт цаасыг 613.7, “Голомт банк”-ныхыг 204, АПУ-гийнхыг 199.5 сая төгрөгөөр арилжсан нь үнийн дүнгээр хамгийн өндөрт тооцогдов.
Бэлтгэсэн: Б.Сонор