Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

АНУ-ын ерөнхийлөгчдийн  тогооч нар тодорхой бус нөхцөлд нас барах болов

Массачусетс мужийн үзэсгэлэнт газрын нэг Марта Виниард  арал дээр  байдаг  АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн зуслангийн ойролцоох цөөрмөөс нас барсан хүний ​​цогцос олджээ. Талийгаач АНУ-ын экс ерөнхийлөгчийн хувийн тогооч 45 настай Тафари Кэмпбелл гэгч байсан нь  сүүлд тогтоогдсон байна.
2023-07-26

БНСУ үерт өртсөн иргэдээ татвараас чөлөөлж, үйлчилгээний үнийг хямдруулна

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл борооны улмаас ихээхэн хохирол амссан 13 бүсийг онцгой гамшгийн бүс болгож, сэргээн босголтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хохирогчдод үзүүлэх тусламжийн сан болон бусад хөнгөлөлтөд хамрагдах боломжийг нээжээ.
2023-07-20

Гиннессийн номд орсон Хятадын гайхалтай амжилтууд

Энэ удаа бид өнөөдрийн Хятад улс  ямар дээд амжилтыг тогтоогоод байгааг сонирхуулъя.
2023-07-19

АНУ Ираны эсрэг цэргээ Персийн булан руу илгээсэн

Иран Ормузын хоолойд газрын тос ачсан АНУ-ын хөлөг онгоцуудыг  барьцаалахыг оролцдсон учир Вашингтон Персийн булан руу АНУ F-16 сөнөөгч онгоцуудаа илгээж байна. Энэ тухай CNN мэдээлэв.
2023-07-19

БНСУ-ын шөнийн авто уралдааны моделиудын нэгээр Монгол охин ажиллажээ

2023 оны долдугаар сарын 8-нд “CJ SUPERACE” уралдааны автомашины "АМС" групп анх удаа мэргэжлийн болон мэргэжлийн бус гадаад моделиудыг оролцуулсан онцгой явдал болсон байна. Мөн онцолж хэлэхэд, "АМС" группын уралдааны моделийн сонгон шалгаруулалтыг Монгол эмэгтэй зохион байгуулсан гэнэ. Тодруулбал, Солонгосыг бүх талаар нь танилцуулан ажилладаг "Global Content Platform" буюу K-Holics группийг үүсгэн байгуулагч Л.Есү өөрийн шинээр нээж буй олон улсын модель агентлагаас "CJ Superrace" шөнийн авто уралдааны моделиудыг сонгон шалгаруулсан байна.
2023-07-19

Газар хөдлөлтөд өртсөн бүс нутгуудад 456 770 айлын орон сууц барьж байна 

Турк, Сири улсын зарим бүс нутаг сүүлийн 100 жилд тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлтөд өртөж, их хэмжээний хохирол амссан билээ. Энэхүү үйл явдал хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээгээд хэдийн таван сарын хугацаа өнгөрөв. Эл байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн тоо Турк улсад 50 мянгыг хол давсан бол Сирид 8476 хүн энджээ. Газар хөдлөлтөөр олон мянган хүн амь үрэгдсэн гол шалтгаан нь байшин барилгууд агшин зуурт буюу хэдхэн секундийн дотор нурж унасан явдал юм. Энэ нь барилгын чанар, стандарт ямар түвшинд байгааг зөвхөн Туркт төдийгүй дэлхийн бүх улс оронд гашуун сургамж болгон үлдээлээ. Нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн гамшгийн улмаас Турк улсад 35 355 барилга нурж, 1.5 сая хүн орон гэргүй болсон талаар албаны эх сурвалжаас мэдээлж байв. Тэгвэл тийм хүнд нөхцөл байдалд орж, орон гэргүй үлдсэн иргэд хэрхэн аж төрж байгаа бол. Тэд өдгөө орон гэртэй болсон уу. 
2023-07-18

НҮБ: Барууны орнууд  ОХУ-д  өгсөн амлалтаа биелүүлээгүй

НҮБ-ын Зохицуулах төвөөс үр тарианы хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын бордоо, хүнсний бүтээгдэхүүний экспортын хоригыг цуцлах  мөн Украинд тариалсан үр тариа болон бусад төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хар тэнгисийн боомтуудаас дэлхийн хамгийн ядуу орнуудад экспортолох ажлын  үр дүнгийн талаарх статистик мэдээж нийтэлжээ.
2023-07-18

Хятадад 52 хэм хүрч халж байна

Хятадын баруун хойд бүс нутагт  өнгөрсөн ням гарагт агаарын хэм нэмэх  52.2-д нь  түүхэн дээд үзүүлэлт болжээ.
2023-07-18

Холливудын жүжигчид ажил хаялт зарлажээ

 Холливудын жүжигчид сүүлийн 43 жилийн түүхэн дэх хамгийн том ажил  хаялтад бэлтгэж эхэлжээ. Холливудын 160 мянган уран бүтээлчээс бүрдсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн 98 хувь нь ажил хаялтыг дэмжсэн байна.
2023-07-17

Наран дээр болсон хүчтэй дэлбэрэлт дэлхий дээрх харилцаа холбоог тасалдуулав

ОХУ-ын  Хэрэглээний геофизикийн хүрээлэнгийн гелиогеофизикийн алба 7-р сарын 16-ны ням гарагт наран дээр М зэрэглэлийн гурван хүчтэй дэлбэрэлт гарсан гэж мэдэгджээ. Энэ тухай тус байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна.
2023-07-17

Өмнөд Солонгост үерийн улмаас  49 хүн нас баржээ

Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орсны  49 хүн нас баржээ. Аюулгүй байдлын арга хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах төв штабаас мэдээлснээр 9 хүн сураггүй алга болж, 34 хүн гэмтэж бэртсэн байсан.
2023-07-17

ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ ирүүлэв

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши ЖиньПин нар баярын мэндчилгээ ирүүлэв.
2023-07-11

Цукербергийн “Threads” шинэ цахим сүлжээ нэг өдрийн дотор 30 сая хэрэглэгчтэй болжээ

“Meta” /Facebook/ компанийг үүсгэн байгуулагчдын нэг Марк Цукербергийн  шинэ “Threads” нийгмийн сүлжээний аппликейшнийг “AppStore”-д байрлуулснаас хойш нэг хоногийн дотор  30 сая хэрэглэгчтэй болжээ.
2023-07-07

Тувад "Сибирийн яр" гоц халдварт өвчин гарчээ

Увс аймагтай хил  Тувад “Сибирийн яр” буюу боом  гоц халдварт өвчин гарсан тухай ОХУ-ын  Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын албанаас  мэдэгджээ. Зургадугаар сарын 30-нд Тува улсын дөрвөн оршин суугч аюултай вирусын өвчний шинж  тэмдэгтэй эмчид хэндсэн байна.
2023-07-06

Хятадад хүчтэй аадар бороо орсны улмаас 15 хүн амиа алджээ

Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотод хүчтэй аадар бороо орсны улмаас 15 хүн нас барж, дөрвөн хүн сураггүй алга болсон талаар Хятадын төв телевиз орон нутгийн эрх баригчдын мэдээнээс иш татан мэдээллээ.
2023-07-06

Д.Трамп: Цагаан ордноос олдсон хар тамхи АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эсвэл түүний хүү Хантерт зориулагдсан

Цагаан ордноос олдсон кокаин /мансууруулах бодис/ з АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эсвэл түүний хүү Хантерт л хамаатай гэх таамаглалыг тус улсын  удирдагч асан Дональд Трамп өөрийн цахим хуудсаараа дэвшүүлжээ.
2023-07-06

Вьетнамд "Барби" киног гаргахыг хоригложээ

Өмнөд хятадын тэнгисийн маргаантай усан бүсийг Хятадын нутаг дэвсгэр болгосон газрын зураг харуулсан  “Барби” киног Вьетнам  улсад үзүүлэхийг хоригложээ. Энэ тухай Вьетнамын Tuoi Tre сонин даваа гарагт мэдээлэв.
2023-07-05

Европын Холбооны Гадаад харилцааны албаны ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилж байна 

ЕХГХА нь дэлхий даяар энх тайван, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, Европын Холбооны ашиг сонирхлыг дэмжих зорилгоор нийтлэг бодлогыг хэрэгжүүлдэг дипломат алба юм. Стефано Саннино нь Европын Холбооны харьяа байгууллагууд, гишүүн болон гуравдагч орнууд, гадаад орон дахь Төлөөлөгчийн газартай улс төрийн яриа хэлэлцээр хийх замаар гадаад бодлогын үр дүнтэй зохицуулалтыг ханган, стратегийн чиглэл өгч ажилладаг аж. Европын Холбоо нь тус тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл билээ. 
2023-07-04