Хүн төрөлхтний соёл иргэншлийн олон чухал шинэ бүтээлүүд, тухайлбал дарь, цаас, луужин зэрэг нь Дундад улсад буюу манай Хятадад анх бий болсон гэж тухай дурдагддаг.
Орчин үеийн Хятад улсыг юу л бол юу үйлдвэрлэдэг асар том үйлдвэртэй харьцуулах болсон ч нөгөө “Made in China” буюу “Хятадад үйлдвэрлэв” гэдэг үг “хамгийн том”, “хамгийн урт”, “дэлхийд анх удаа” хэмээн ойлгогдох болжээ.
Бид урд хөршийгөө Дэлхийн хамгийн урт хуурай газрын хилтэй (22.8 мянган км), саяхныг болтол хамгийн их хүн амтай, Дэлхийн хамгийн урт хиймэл байгууламжтай /Цагаан хэрэм 3460 км урттай/, Дэлхийд эртнээс үлдсэн хамгийн том ордны цогцолбор Хятадынх /Бээжин дэхь Гугонг хааны ордон/, Хамгийн эртний бичээс Хятадын Шаньси мужаас Яншаогийн соёлын үеийн /МЭӨ 4-5-р мянганы үе/шаазан эдлэлийн хэлтэрхий дээрээс олдсон, Дэлхийн хамгийн том тэнгис бол Өмнөд Хятадын тэнгис гэх зэргийг мэднэ.
Гэтэл эдгээр нь Хятадуудын сайрхаж чадах бүх зүйл хэдийнээ биш болжээ.
Энэ удаа бид өнөөдрийн Хятад улс ямар дээд амжилтыг тогтоогоод байгааг сонирхуулъя.
1. Хамгийн өндөр уулын төмөр зам
2006 оны 7-р сарын 1-нд ашиглалтад орсон Чинхай-Түвд чиглэлийн төмөр зам юм. Замын урт нь 1956 км боловч төмөр замын дундаж өндөр нь далайн түвшнээс дээш 4000 м, хамгийн өндөр хэсэг нь 5072 м хүрдэг нь дэлхийн хамгийн өндөр уул төмөр зам болж байгаагаараа онцлог юм. Уг зам нь Шинийг Лхастай холбодог бөгөөд энгийн хэсэгт галт тэрэгний хурд 120 км / цаг бол мөнх цэвдэгтэй хэсэгт 100 км / цагийн хардтай гэнэ. Галт тэрэгний цонхноос гайхалтай газар нутгийн дүр зураг харагдана.
Ийм төмөр зам барихын тулд олон бэрхшээлийг даван туулах шаардлагатай аж. Хэцүү зам харгуй, өндрийн өөрчлөлтөөс гадна зам нь мөнх цэвдэгтэй газруудаар дамжин өнгөрдөг бөгөөд зуны улиралд дээд давхарга нь намаг болж хувирдаг учир, зам эвдрэх аюултай. Үүнээс гадна Хятад улс тус бүс нутгийн экосистемийг хадгалахыг чухалчилжээ.
Өндөр газар нь зорчигчдод хүндрэл учруулж болзошгүй ч эдгээр хүчин зүйлсийг мөн л харгалзан үзсэн бөгөөд суудал болгон хүчилтөрөгчийн аппаратаар тоноглогдсон байдаг. Үүнээс гадна зорчигчдыг нарны хэт их цацрагаас хамгаалж цонхнууд нь тусгай бүрээстэй аж.
2. Хамгийн том ургамалан хашлагатай төөрдөг байгууламж
Зянсу мужийн Янчэн хотод байдаг Dream Maze төөрдөг цэцэрлэг нь 2018 онд Гиннесийн дээд амжилтын “хамгийн том төөрдөг байгууламж”, “хамгийн том ургамалан хашлага”, “хамгийн урт явган замтай төөрдөг байгууламж” (9.45 км) гэсэн 3 шагнал хүртжээ.
2017 онд баригдсан эл байгууламжын талбай нь 35,000 кв.м (ойролцоогоор 5 хөлбөмбөгийн талбай) бөгөөд хашааны өндөр нь хүний өндрөөс арай өндөр юм. Байгууламж дотроо амралт зугаалгын талбай, тоглоомын талбай, цамхаг, гүүрэн дээрээ ажиглалтын тавцангуудтай, түүнчлэн үндсэн замаас гадна янз бүрийн геометрийн хэлбэртэй жижиг төөрдөг хэсгүүдтэй аж.
Байгууламжийн гол дүрс бол 100 мянга орчим хятад арц суулгацаар бүтээсэн Давидын буга юм. Энэхүү ховор төрлийн буга нь анх Хятадын зүүн хойд хэсэгт намагтай газарт амьдарч байсан гэх таамаглал байдаг.
3. Хамгийн том тэнхлэггүй алсыг харагч
2018 онд Шаньдун мужийн Вэйфан хотод баригдсан энэхүү алсыг харагч нь /“Bohai Eye Ferris Wheel/ зөвхөн дотоод тулгуургүй хамгийн том дугуй алсыг харагч төдийгүй дэлхийн хамгийн анхны бөгөөд цорын ганц нь гэнэ.
Алсын харагчийн өндөр 145 метр, 125 метр диаметртэй бөгөөд үүнийг бүтээхэд 4,6 тонн ган зарцуулсан байна. Тус бүр нь 10 хүний багтаамжтай 36 кабинтай. Элсын харагчийн нэг эргэлт нь 28 минут үргэлжилдэг.
4. Хамгийн өндөр шилэн гүүр
Жанжиажэ явган хүний шилэн гүүр нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Хунань мужийн үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнд байрладаг бөгөөд 2 уулын хадан цохиог холбодог аж. Энэ уулс нь Аватар киноны уулс юм.
Гүүрний урт нь 430 метр, өргөн нь 6 метр бөгөөд газраас 260 метрийн өндөрт дүүжлэгдсэн, дэлхийн хамгийн өндөр шилэн гүүр юм.
Энэхүү гүүрийг Израйлийн архитектор Чаим Дотан бүтээсэн бөгөөд барихад 3,4 сая ам.доллар зарцуулжээ.
5. Хамгийн өндөр ил цахилгаан шат
Жанжиажэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг Байлонг /Зуун луугийн цахилгаан шат/ цахилгаан шат нь дэлхийн хамгийн өндөр ил цахилгаан шат юм. Уулын энгэрээр 330 м өндөрт гадаг 50 хүний багтаамжтай нийт 3 шилэн кабины цонхоор харахад толгой эргэм.
Цахилгаан шат нь зорчигчдыг уулын оргилд 2 минутын дотор аваачдаг.
8. Хамгийн урт далайн гүүр
2018 онд ашиглалтад орсон Хонконг-Жухай-Макаогийн гүүр дэлхийн хамгийн урт далайн гүүр юм. Түүний урт нь 55 км. Энэхүү цогцолборт гүүр, усан доорхи хонгил, нэвтрэх гарц, шалган нэвтрүүлэх цэгүүд ордог.
Гүүр нь Хонгонгоос Жухай хүртэл зорчих хугацааг 3 цагаас 30 минут болгон багасгажээ. Мөн Сувдан голын бэлчир дэхь эдийн засгийн бүсийн хамгийн чухал гурван хотын эдийн засгийн интеграци болон хөгжлийг ахиулж, мөн Хонконг, Макаогийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүрэгтэй юм.
7. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаатай холбоотой хамгийн олон амжилт
Хятадууд зохион байгуулалттай олноор цугларахдаа маш гарамгай. Үүнийг Хятадын хүн амын тоо, өвөрмөц санаануудтай хослуулахаар энэ төрлийн олон амжилт гаргах нь ойлгомжтой. Чиндао дахь далайн эрэг дээрх 900 майхнаас бүрдсэн хамгийн том авлүүлэг, олон хүн бүхий бүжиг, гинастик, уран зураг г.м
6. Дроноор хийсэн хамгийн урт хөдөлгөөнт дүрс
2021 онд EFYI групп болон Тяньжиний их сургууль хамтран 600 нисгэгчгүй дрон ашиглан 26 минут 19 секундын хөдөлгөөнт дүрс бүтээжээ. Энэ нь дэлхийн хамгийн урт гэж хүлээн зөвшөөрөгдсөн.
Дронуудын жин 1.45 кг, хамгийн дээд хурд нь 10 м/с байв. Тоглолтыг алдарт зураач Ван Гогт зориулсан бөгөөд түүний хамгийн алдартай уран бүтээл болох "Наранцэцэг", "Дүрсэн малгайтай өөрийн хөрөг", "Одтой шөнө" зэрэг зургуудыг үзүүлжээ.