“Meta” /Facebook/ компанийг үүсгэн байгуулагчдын нэг Марк Цукербергийн шинэ “Threads” нийгмийн сүлжээний аппликейшнийг “AppStore”-д байрлуулснаас хойш нэг хоногийн дотор 30 сая хэрэглэгчтэй болжээ.
"Хөөх, 30 сая хэрэглэгч <...>. Ямар нэг онцгой зүйл эхэлж байх шиг байна, гэхдээ маш их ажил хүлээж байна <...>" гэж Цукерберг пүрэв гарагт өөрийн “Threads” хуудсандаа бичсэн байна.
“Threads” сүлжээг энэ сарын 6-ны өдрөөс эхлэн татаж авах боломжтой болжээ.