Лхагва гарагт АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Дэвид Граш Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хяналт, хариуцлагын хорооны сонсголын үеэр “АНУ олон арван жилийн турш үл мэдэгдэх нисдэг биетүүдийг илрүүлэх, судлах хөтөлбөрөө нууж ирсэн” гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр Вашингтон 1930-аад оноос хойш "харь гарагийн" ажиллагаа байдгийг мэдэж байсан.
Грашын мэдэгдэж буйгаар өөрийг нь үл мэдэгдэх нисдэг биетүүдийг судлах ажиллах хөтөлбөрт хамрагдахыг хориглосон ч “харь гарагийнхныг” байдгийг мэддэг албаны хүмүүстэй биечлэн уулзаж байжээ.
Үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой үйл явдал гарсан газруудад манай гарагийн бус технологи олддог аж.
Тэр байтугай эрх баригчидад харь гарагийн сүйрсэн сансрын хөлөг онгоц болон биологийн материал бий гэж Граш мэдэгдсэн байна.
Тэрбээр хэлсэн үгэндээ өөрөө болон АНУ-ын хуучин цэргийнхэн, ТТГ-ын ажилтнууд үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй тааралдаж байсан гэж дурджээ.
Түүний энэхүү үгийг сонсголд оролцож байсан бэлтгэл адитрал Дэвид Фравор, нисгэгч Райан Грейвс нар баталсан байна.
Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаар ирж буй мэдээллүүдийн тоо нэмэгдэж байгааг АНУ-ын тагнуулын алба оны эхээр мэдэгдсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс тэдгээрийг нарийвчлан шинжлэх нь чухал болохыг тэмдэглэсэн юм.
Үүнтэй холбоглуулаад АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг (НАСА) 8-р сард нисдэг биетүүдийн ажиглалтын талаарх тайланг нийтлэхээр болжээ.