Увс аймагтай хил Тувад “Сибирийн яр” буюу боом гоц халдварт өвчин гарсан тухай ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын албанаас мэдэгджээ.
Зургадугаар сарын 30-нд Тува улсын дөрвөн оршин суугч аюултай вирусын өвчний шинж тэмдэгтэй эмчид хэндсэн байна.
Тархвар судлаачдын тогтоосноор боомын вирүс үхсэн малын сэг зэмээс хүнд халдварласан болохыг тогтоожээ.
Өмнө нь Даг Ард багийн малчид сэжиг бүхий шинж тэмдэгтэй үхсэн адууны махыг нь хаяалгүй бэлчээр дээрээ янзалжээ.Удалгүй тэдэнд дээрх өвчний шинж тэмдлэг илэрсэн байна.
Малчныд 47 адуу болон өөр мал байсан бөгөөд бүгд мал эмнэлгийн дүрмийн дагуу вакцинд хамрагдаагүй байна.