Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотод хүчтэй аадар бороо орсны улмаас 15 хүн нас барж, дөрвөн хүн сураггүй алга болсон талаар Хятадын төв телевиз орон нутгийн эрх баригчдын мэдээнээс иш татан мэдээллээ.
7-р сарын 3-наас 7-р сарын 4-ний хооронд Ванжоу мужид хүчтэй аадар бороо орсны улмаас тус бүс нутаг багагүй хохирол амсаад байна
Долдугаар сарын 5-ны байдлаар мужийн 36 суурин, түүнчлэн 37226 хүн аадар бороонд нэрвэгдсэн бөгөөд 11.5 мянга гаруй хүн үерийн усанд боогджээ.