Наран дээр болсон хүчтэй дэлбэрэлт дэлхий дээрх харилцаа холбоо тасалдахад хүргэжээ
ОХУ-ын Хэрэглээний геофизикийн хүрээлэнгийн гелиогеофизикийн алба 7-р сарын 16-ны ням гарагт наран дээр М зэрэглэлийн гурван хүчтэй дэлбэрэлт гарсан гэж мэдэгджээ. Энэ тухай тус байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна.
Анхны дэлбэрэлт Улаанбаатарын цагаар 15:26 минутанд гарч, 14 минут орчим үргэлжилж, дэлхий дээрх богино долгионы радио холбоог тасалдуулсныг хэвлэлд тэмдэглэжээ.
Хоёр дахь нь 22:08 цагт тэмэдэглэгдэж, 15 минут орчим үргэлжилсэн байна. Мэргэжилтнүүд гурав дахь дэлбэрэлтийг 00:46 цагт бүртгэсэн бөгөөд үргэлжлэх хугацаа 28 минут орчим байв.
Үүнээс өмнө АНУ-ын Далай судлал, агаар мандлын үндэсний агентлагийн (NOAA) Сансрын цаг агаарын урьдчилсан мэдээний төвийн эрдэмтэд долдугаар сарын 18-наас 24-ний хооронд удаан үргэлжилсэн соронзон шуурга дэлхийг бүрхэж, оргил үе нь долдугаар сарын 20-нд болно гэж мэдэгджээ.
Энэ хугацаанд цаг агаарын нөхцөл байдалд мэдрэмтгий хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй юм байна.
ОХУ-ын Хэрэглээний геофизикийн хүрээлэнгийн гелиогеофизикийн алба 7-р сарын 16-ны ням гарагт наран дээр М зэрэглэлийн гурван хүчтэй дэлбэрэлт болов гэж мэдэгджээ. Энэ тухай тус байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна.
Анхны дэлбэрэлт Улаанбаатарын цагаар 15:26 минутанд гарч, 14 минут орчим үргэлжилж, дэлхий дээрх богино долгионы радио холбоог тасалдуулсныг хэвлэлд тэмдэглэжээ.
Хоёр дахь нь 22:08 цагт тэмэдэглэгдэж, 15 минут орчим үргэлжилсэн байна.
Мэргэжилтнүүд гурав дахь дэлбэрэлтийг 00:46 цагт бүртгэсэн бөгөөд үргэлжлэх хугацаа 28 минут орчим байв.