Массачусетс мужийн үзэсгэлэнт газрын нэг Марта Виниард арал дээр байдаг АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн зуслангийн ойролцоох цөөрмөөс нас барсан хүний цогцос олджээ. Талийгаач АНУ-ын экс ерөнхийлөгчийн хувийн тогооч 45 настай Тафари Кэмпбелл гэгч байсан нь сүүлд тогтоогдсон байна.
Талийгаач Их Эдгартауны цөөрөмөөр зугаалахаар завиар явсан боловч харамсалтай нь эргэж ирээгүй байна. Аврах албаныхныг дуудсан гэрчийн ярьснаар Тафари живж эхэлсэн бөгөөд сэлэх гэж оролдсон ч удалгүй ус руу орон алга болжээ. өөр нэгэн хүн баталжээ.
Тогоочийн цогцсыг эргээс ердөө 30 метрийн зайд 2.5 метрийн гүнээс олжээ.
Тафаригийн эхнэр, хүүхдүүд болон түүнийг таньдаг хүмүүсийн ярьснаар бол талийгаач усанд маш маш сайн сэлдэг байсан гэнэ. Түүгээр ч барахгүй тэрээр аюулгүй байдлын арга хэмжээг үргэлж мөрдөж, аврах хантааз өмсдөг байжээ.
Харин Массачусетс мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Тафаригийг “сэлж чаддаггүй хүн байж” хэмээн мэдэгджээ.
Мөн тогоочийг нас барах үед Барак Обамагийн гэр бүл зуслангийнхаа байшинд байгаагүй гэдгийг цагдаагийн офицер хэд хэдэн удаа онцолжээ.
Тафари Кэмпбелл гайхалтай тогооч байсан бөгөөд Обамагаас өмнө хүү Жорж Бушийн ч хоолыг хийдэг байжээ.
Барак болон түүний эхнэр Мишель эмгэнэл илэрхийлсэн байна.
Ерөнхийлөгчийн тогооч нас тодорхой бус нөхцөлд нас барж буй анхны тохиолдол энэ биш ажээ.
2015 онд Ерөнхийлөгч асан Клинтоны гэр бүлийн тогооч Уолтер Шейб мөн тоорхой бус нөхцөлд нас барсан байна.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр 61 настай Уолтер ганцаараа явган аялал хийж байгаад Нью-Мексико мужийн Таос хотын ойролцоо алга болсон байна. 10 хоногийн дараа түүний цогцсыг орон нутгийн Сангре де Кристо уулнаас олжээ.
Үхлийн шалтгаан нь одоо болтол нууц үлдсэн байна