Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орсны 49 хүн нас баржээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлэв.
Аюулгүй байдлын арга хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах төв штабаас мэдээлснээр 9 хүн сураггүй алга болж, 34 хүн гэмтэж бэртсэн байсан.
Ёнхап агентлагийн мэдээлснээр аврагчид Чхунчон Пүкдо мужид үерт автсан автомашины хонгилоос хэд хэдэн цогцос олжээ. Тус мужид амь үрэгдэгсдийн тоо 13-д хүрсэн байна.
Орон нутгийн гол ус их хэмжээний бороо орсны улмаас эргээсээ хальж, 685 м урт хонгил усанд автаж, 15 тээврийн хэрэгсэл, тэр дундаа автобус усанд боогджээ.
Цаг агаарын таагүй байдлаас болж 146 зам, 139 барилга байгууламж эвдэрч, 28607 айл өрх цахилгаанаар тасарснаас гадна гамшгийн бүсээс 10500 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Нас барсан,сураггүй болсон хүний тоо өсөх хандлагатай байна гэж Аюулгүй байдлын арга хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах төв штаб мэдэгджээ.