Цагаан ордноос олдсон кокаин /мансууруулах бодис/ з АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эсвэл түүний хүү Хантерт л хамаатай гэх таамаглалыг тус улсын удирдагч асан Доналд Трамп өөрийн цахим хуудсаараа дэвшүүлжээ.
"Цагаан ордны баруун жигүүрт, Зууван танхимаас маш ойрхон олдсон кокаиныг Хантер, Жо Байден хоёроос өөр хүн ашиглана гэдэгт итгэх хүн байна уу" гэж Трамп бичжээ.
Ерөнхийлөгч асны хэлснээр Америкийн "худал мэдээний хэвлэлүүд" удахгүй энэ нунтаг нь хар тамхи биш, харин аспирин байсан гэж бичиж, хэрэг явдал замхрана гэжээ.
Долдугаар сарын 4-нд Цагаан ордны баруун жигүүр дэх ажлын хэсгээс буюу ажилтан, зочдын гар утас хадгалдаг шүүгээнээснунтаг цагаан бодис олдсон бөгөөд шалгалтаар кокайн болох нь тогтоогдсон аж.
Тус бодисыг Цагаан ордонд хэрхэн нэвтрүүлснийг илрүүлэх мөрдөн шадгаллтын ажиллагаа явагдаж байна.
Кокаин илэрхээс өмнөхөн хар тамхи, авлига хээл хахуультай холбоотой дуулиан шуугианаар алдартай ерөнхийлөгчийн хүү Хантер Цагаан ордонд байсан ил болжээ.
CBS News агентлаг хууль сахиулах байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлснээр өмнө нь шалгалтаар АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөөнөөс олдсон нутаг мөн кокаин болох нь тогтоогдоод байжээ.