Турк, Сири улсын зарим бүс нутаг сүүлийн 100 жилд тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлтөд өртөж, их хэмжээний хохирол амссан билээ. Энэхүү үйл явдал хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээгээд хэдийн таван сарын хугацаа өнгөрөв. Эл байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн тоо Турк улсад 50 мянгыг хол давсан бол Сирид 8476 хүн энджээ. Газар хөдлөлтөөр олон мянган хүн амь үрэгдсэн гол шалтгаан нь байшин барилгууд агшин зуурт буюу хэдхэн секундийн дотор нурж унасан явдал юм. Энэ нь барилгын чанар, стандарт ямар түвшинд байгааг зөвхөн Туркт төдийгүй дэлхийн бүх улс оронд гашуун сургамж болгон үлдээлээ. Нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн гамшгийн улмаас Турк улсад 35 355 барилга нурж, 1.5 сая хүн орон гэргүй болсон талаар албаны эх сурвалжаас мэдээлж байв. Тэгвэл тийм хүнд нөхцөл байдалд орж, орон гэргүй үлдсэн иргэд хэрхэн аж төрж байгаа бол. Тэд өдгөө орон гэртэй болсон уу.
Газар хөдлөлтийн улмаас Туркийн эдийн засагт учирсан нийт хохирол хоёр их наяд лира буюу 103 тэрбум ам.доллар болсон талаар Стратеги, төсвийн газраас нь албан ёсны тайландаа дурджээ. Тодруулбал, 100 орчим дүүрэг, 1000 тосгон, 680 000 орон сууц, 170 000 ажлын байр, агуулах, хөдөө тосгоны нэг давхар байшин нурж сүйдсэн хэмээн дүгнэсэн байна. Мөн Туркийн Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас газар хөдлөлт болсон 11 муж болох Кахраманмараш, Газиантеп, Хатай, Адана, Османие, Малатья, Килис, Адьяман, Шанлыур фа, Диярбакыр, Элазыг хотод хохирлын үнэлгээний судалгаа хийжээ. Үүнд 7100 ажилтан оролцсон аж. Тус судалгаагаар 11 мужийн нийт 717 614 барилгын 90 609 нь их хэм жээний эвдрэлттэй тул яаралтай буулгаж, нураах шаардлагатайг тогтоосон аж. Одоо гоор Туркийн 11 мужийг хамарсан газар хөдлөлтийн бүс дэх 41 мянган барилга байгууламжийн нурангийг цэвэрлэж, иргэд түр амьдрах 66 мянган чингэлэг байрлуулжээ. Төр, засгийн зүгээс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдээ нүүлгэн шилжүүлэх, түр амьдрах гэр, буудал, хүнсний хангамж, ундны ус, цахилгаан болон бусад бүхий л хэрэгцээгээр хангасаар буй юм.
Мөн хөдөө тосгонуудад орон сууц барих ажлыг хэдийн эхлүүлсэн тухай Турк улсын Ерөн хийл өгч Эрдоан мэдэгджээ. Тэрбээр “Газар хөдлөлтөд амиа алдсан иргэдийн төрөл төрөгсдөд нэн яаралтай 100 мянган лира олгосон. Мөн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тус бүр 10 мянган лираны мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүллээ. Гэр бүлийнх нээ алдаж, орон байр, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийнхээ санхүүгийн дарамтыг хөнгөвчлөх арга хэмжээнүүдийг авч, байнга оршин суух орон сууцтай болгохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байна” гэж онцолжээ. Мөн орон сууц нь ашиглах боломжгүй болсон иргэддээ байрны түрээсийн зардал, цаашлаад хөнгөлөлттэй зээл олгож буйгаа мэдэгдэв. Байшин нь нур сан, эсвэл нэн даруй нураах шаардлагатай иргэдийнхээ амьдрах байрыг нь төрийн зүгээс бүрэн хариуцаж, орон сууцжуулах ажлыг үргэлжлүүлж буйгаа хэлжээ. Гамшигт нэрвэгдсэн 11 мужид иргэд түр амьд рах майхан, гэр, чингэлэг зэргийг байрлуулсан байна. Түүнчлэн иргэд байнга ор шин суух орон сууц барих, нөгөө талаас түр ажлын байр бий болгох зэргээр бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлж байгаа аж. БНТУын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Үл хөдлөх орон сууцын ерөнхий газрын тусламжтайгаар газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад байнгын оршин суух нийтийн 199 739, амины 73 972 орон сууц барихаар барилгын ажлыг эхлүүлж өдгөө ид үргэлжилж буй юм.
Хоёр сарын өмнө Газиантеп хотын Ислахие дүүр гийн “Кы рыкчалы” хороололд суурийг нь тавьсан, 399 айлын орон сууцаас бүрдэх уг төслийн эхний ээлжийн барилгуудыг өдгөө ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Үүрэгт ажлаа хүлээн аваад удаагүй, Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мехмет Өзхасеки газар хөдлөлтөд болсон бүсэд ажиллах үеэрээ дээрх гамшигт 14 сая хүн өртөж, 100 тэрбум орчим ам.долларын санхүүгийн хохирол амссан хэмээн мэдэгджээ. Тиймээс энэ хүнд байдлын уршгийг богино хугацаанд арилгаж, даван туу лахын тулд шат дараатай арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгааг онцолсон юм . Тэрбээр “Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 11 мужид иргэд байнга оршин суух орон сууцууд барьж эхэлсэн. Барилгын ажил саадгүй, хурдан шуурхай үргэлжилж байна. Бид амласан ёсоороо нэг жилийн дотор 300 000 орон сууц барьж, ашиглалтад оруулна. Дараагийн ээлжийн орон сууцуудыг 1.52 жилийн дотор барьж дуусгах юм. Ингэснээр гамшгийн улмаас орон гэрээ алдсан хүн бүрийг байртай болгоно гэж найдаж байгаа” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн богино хугацаанд аюулгүй, чанартай орон сууц барьж, иргэдээ хохиролгүй болгох үүднээс Засгийн газар нь нарийн төлөвлөгөө гарган ажиллаж буйг уламжиллаа.
Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 11 мужид нийт 456 770 айлын орон сууц барихаар төлөвлөж, барилгын ажил нь өдгөө үргэлжилж буй юм. Тухайлбал, Хатайд 33 467, Ках раманмарашт 29 312, Адьяманд 26 233 айлын орон сууц барихаар төлөвлөсөн нь хамгийн өндөр үзүүлэлт аж. Харин Килистэд 1854, Элазыгт 2606 айлын орон сууц барих нь хамгийн цөөнд тооцогдож байна. Олон мянган хүний амийг авч одсон, орох оронгүй болгосон энэхүү гамшгийн хохирлыг тооцоод баршгүй. Мэдээж гол шалтгааныг мэргэжилтнүүд сүүлийн үед чанарын шаардлага хангаагүй барилгууд олноор барих болсон той холбон тайлбарлах болсон. Туркийн Ерөнхийлөгч Эрдоан барилгын компаниудыг шалгах үүргийг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд өгсөн тухай өмнө нь хэвлэлүүдэд мэдээлж байв. Тэгвэл үүний дагуу шалгалт явуулснаар газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад нурсан барилгуудтай холбоотой 108 гүйцэтгэгч компани, 18 барилгын эзэн, мөн зураг төсөлд өөрчлөлт оруулсан мэргэжилтэн зэрэг нийт 317 сэжигтнийг баривчлан, түр саатуулан шалгаж байгаа аж. Одоогоор тэдэнд ял болон мөнгөн торгууль ногдуулаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэрээ хараахан гаргаагүй гэнэ.
Бэлтгэсэн: Б.Алтантуул