Хятадын баруун хойд бүс нутагт өнгөрсөн ням гарагт агаарын хэм нэмэх 52.2-д нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр аагим халуун өдрүүд дор хаяж тав хоног үргэлжлэх төлөвтэй байна..
2015 онд далайн түвшнээс 150 м доош байрладаг элсэн манхан, ширгэсэн нуур бүхий Айдингийн хотгорт 50.3 хэмийн халуун бүртгэгэж байжээ.
Долдугаар сарын эхээр Хятадын бүс нутгийг хамарсан хэт халалтын улмаас орон нутгийн эрх баригчид иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ багасгахыг хүсжээ
Тус улсын хойд хэсгийн Хэбэй мужийн зарим нутгаар 40-43 хэм, Бээжинд 40 хэмээс дээш халах төлөвтэй байна.
Энэ зун Ази, Өмнөд Европ болон АНУ-ын олон бүс нутагт хэт халуун цаг агаар тохиож байна. Бямба гарагт Италийн 16 хотод улаан түвшингийн түгшүүр зарлажээ.
АНУ-ын Калифорнийн Үхлийн хөндийд + 54 хэмээс хэтрэх төлөвтэй байна.
Уур амьсгалын шинжээчид дэлхийн дулаарлыг урт хугацаанд 1.5 хэмийн түвшинд барих зорилт боломжгүй болж байна гэж мэдэгджээ.