Өмнөд хятадын тэнгисийн маргаантай усан бүсийг Хятадын нутаг дэвсгэр болгосон газрын зураг харуулсан “Барби” киног Вьетнам улсад үзүүлэхийг хоригложээ. Энэ тухай Вьетнамын Tuoi Tre сонин даваа гарагт мэдээлэв.
"Бид Америкийн “Warner Bros” студийн бүтээл "Барби" киног Вьетнамд түгээн гаргах тусгай зөвшөөрөл олгохгүй. Учир нь энэ кинонд Өмнөд хятадын тэнгисийг манай улсын хувьд доромжилсон агууллагатай дүрсэлсэн байна" гэж тус улсын киноны хэрэг эрхлэх газрын дүгнэлтийг иш татсан байна.
Хятад улс Өмнөд хятадын тэнгисийн зарим арлуудын нутаг дэвсгэрийн харьяаллын талаар хэдэн арван жилийн турш Бруней, Вьетнам, Малайз, Филиппин улстай маргаж байгаа юм. Маргааны гол шалтгаан нь тэдгээр арлуудын эрэг дагуу усанд нүүрсустөрөгчийн ихээхэн нөөц илэрсэн аж.
2016 онд Гаагийн Байнгын Арбитрын шүүх энэ усан бүсийг хянах онцгой эрх Бээжинд байхгүй гэж үзжээ.
Маргот Робби, Райн Гослинг нарын гол дүрд тоглосон “Барби” кино долдугаар сарын 21-нд Вьетнамын дэлгэцнээ гарах ёстой байв.
Тус улсын эрх баригчидийн үзэж буйгаар Өмнөд хятадын тэнгисийг буруу дүрсэлсэнтэй холбогдуулан америк киног гаргахыг хориглож байгаа анхны тохиолдол биш юм.
2019 онд “DreamWorks” студийн “Эверест” хүүхэлдэйн киног мөн ийм шалтгаанаар гаргахыг хориглож байжээ.