БНСУ машин үйлдвэрлэлээрээ алдартай. Тэр ч утгаараа автомашины уралдаан өндөр хөгжсөн орнуудын нэг юм. Тухайлбал, БНСУ-д "CJ Superrace" хэмээх машин, мотоциклийн авто уралдааныг маш өргөн болдог. Жилд найман удаа зохион байгуулдаг авто уралдааны хоёр нь шөнийн авто уралдаан юм. Автомашинаас гадна "Kumho tire", "Hankook tire", "Nexen tire" гэх мэт дугуйны компаниудаас олон тэрбумын хөрөнгө оруулалт гарган, уралдаан зохион байгуулж, дугуйныхаа хүчин чадлыг шалган таниулдаг байна.
Тэгвэл энэхүү уралдааны олны анхаарлыг татсан хэсэг бол уралдааны модел буюу "Racing Model" юм. Солонгос улсад энэ төрлийн моделиуд нэлээд алдартай бөгөөд ховор ч байдаг. 2023 оны долдугаар сарын 8-нд “CJ SUPERACE” уралдааны автомашины "АМС" групп анх удаа мэргэжлийн болон мэргэжлийн бус гадаад моделиудыг оролцуулсан онцгой явдал болсон байна. Мөн онцолж хэлэхэд, "АМС" группын уралдааны моделийн сонгон шалгаруулалтыг Монгол эмэгтэй зохион байгуулсан гэнэ. Тодруулбал, Солонгосыг бүх талаар нь танилцуулан ажилладаг "Global Content Platform" буюу K-Holics группийг үүсгэн байгуулагч Л.Есү өөрийн шинээр нээж буй олон улсын модель агентлагаас "CJ Superrace" шөнийн авто уралдааны моделиудыг сонгон шалгаруулсан байна.
Улмаар АНУ, Канад, Турк, БНСУ, Колумб, Монгол, Беларус, Испани гэх улсын моделиудыг сонгон. "CJ Superrace" шөнийн авто уралдааны моделиор ажиллуулжээ. Энэ дунд Монгол Улсын модель Г.Бадам оролцсон байна. Найман өөр улсыг төлөөлж үзэсгэлэнт моделиуд нэг дор Авто уралдааныг чимж өгсөн нь үзэгчид болон зохион байгуулагч, продюсер авто компаниудаас талархал хүлээж сайшаасан гэнэ. Өмнө нь гадаадын модель “CJ SUPERACE” авто уралдааны моделиор ажиллаж байгаагүй аж.