Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төрөлт 12.6 хувиар буурлаа

Манай улсын 1000 хүнд ногдох төрөлт энэ оны эхний хагаст 8.4 болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 1.1 нэгжээр буурсныг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулсан “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” тайланд дурджээ. Тодруулбал, энэ хугацаанд улсын хэмжээнд 28 635 эх амаржиж, 28 846 хүүхэд мэндэлсэн байна. Амаржсан эхийн тоо 2023 оны эхний хагасынхаас 4170 буюу 12.7, төрсөн хүүхдийнх 4158 буюу 12.6 хувиар тус тус буурчээ. 
2024-07-23

Эрэн сурвалжлагдаж байсан 19 этгээдийг олжээ

Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 15-22-ны өдөр хэрэг бүртгэлтийн 32 360, мөрдөн байцаалтын 2585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 65-ыг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Энэ хугацаанд 44 828 зөрчилд 44 430 хүнийг холбогдуулан шалгажээ
2024-07-23

Тамхи худалдах тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн прокурорын газраас хүдэр баяжуулах үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК
2024-07-23

Энэ сард нийслэлийн хэмжээнд 10 иргэн голын усанд амиа алджээ

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас гол, мөрний усны түвшин нэмэгдсэн
2024-07-23

Эрүүл мэндийн багшийг МУБИС, АШУҮИС-д бэлдэхээр болов

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн багш бэлдэх хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн хичээлийг хэн дуртай нь заах бус, мэргэжлийн багштай болох гэнэ. Үүний хүрээнд орон даяар эрүүл мэндийн багшийн элсэлт авч буй аж. Биологи болон нийгмийн ухааны хичээлээр элсэлтийн шалгалт өгч, 450-иас дээш оноо авсан хүүхдүүд эрүүл мэндийн багшаар суралцах боломжтой. Мөн түүх, монгол хэлний хичээлээр шалгалт өгсөн байж болох гэнэ
2024-07-23

Усанд осолдсон 6 настай хүүг эрэн хайх ажил үр дүнд хүрээгүй байна

Хүүхэд живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 22-ны өдрийн 16.04 цагт хүлээн авсан
2024-07-23

Улаанбаатар хотын замын 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй

Аадар бороо орсонтой холбоотойгоор нийслэлд цөөнгүй асуудал тулгарав. Тухайлбал, Яармагийн зам уржигдар усанд автлаа. Тиймээс онцгой байдлын алба хаагчид авто замд тогтсон усыг соруулжээ. Улаанбаатар хотын тухайд ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйгээс нийтийн эзэмшлийн зам, талбай усанд автаад байна. Нийслэл 1250 км авто замтайгаас 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй аж. 
2024-07-23

Допинг илэрсэн гурван бөхийг баяр наадмын комиссынхон дуудаж уулзжээ

Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан билээ. Шинжилгээний хариуны талаар Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас энэ сарын 17-нд мэдээлэл өгсөн. Ингэхдээ ХБНГУ-ын Дресден хот дахь лабораторид 48 сорьц илгээснээс дөрөв нь сэжигтэй гарсан талаар дурдсан юм. Тэгвэл гурван бөхөөс допинг илэрсэн нь баталгаатай болсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, шинжилгээний хариу ирээгүй байсан тамирчид буюу гурван бөхийн сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсон гэнэ. Харин нэг тамирчны хариу ирээгүй байгаа аж. Үндэсний бөхийн салбар хорооныхон өчигдөр хориотой бодис илэрсэн гурван бөхийг дуудан уулзаж, шинжилгээний хариуг нь танилцуулсан аж
2024-07-23

Б.Бямбасайхан: 40 гаруй жилд анх удаа Сэлбэ, Дунд гол дагуу бүрэн хэмжээний цэвэрлэгээ хийж байна

Болзошгүй эрсдэлээс сэргийлж Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас эхлүүлсэн.
2024-07-23

Сургуулийн орчинд авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэх нь

Авлигатай тэмцэх соёлыг үндэстэн даяар төлөвшүүлэх нь нэг өдрийн ажил биш. Урт удаан хугацааны туршид тууштай байх шаардлагатай бөгөөд тухайн улс, үндэстний хүүхэд бүрд багаас нь төлөвшүүлэх ёстой.
2024-07-23

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон.
2024-07-22

Гэрлэх ёслолын ордон нийслэлд 143 сая төгрөг төвлөрүүлэх ёстой

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэв.
2024-07-22

Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
2024-07-22

Ахмад настны асаргаа, сувилгаанд туслах үйлчилгээ нэвтрүүлэв

Ахмад настны болон мэс заслын дараах асаргаа, сувилгаанд туслах үйлчилгээг “DTM home care” компанийнхан нэвтрүүлжээ. Тус байгууллагынхан хагалгааны дараах, өндөр настны, хавдартай өвчтөнийг асрах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хэвтрийн дэглэмтэй хүнд гэрээр асаргаа хийдэг юм байна. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчлүүлэгчид эмчийн зөвлөмжийн дагуу эм, тариа хийдэг аж
2024-07-22

Эрүүгийн 916 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 7 дугаар сарын 8-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав.
2024-07-22

Туул, Хэрлэн, Хараа, Ерөө голууд үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар үргэлжлэн орсон борооны улмаас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаас эх авсан голуудын усны түвшин өмнөх хоногоос 10-160 см-ээр огцом нэмэгдсэн
2024-07-22

Ус тогтдог долоон байршилд ус зайлуулах шугам хоолой угсраад байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үерийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ талаар мэдээлэл өглөө.
2024-07-22

Байгалийн мөөгийг зөв таних, түүх сургалт зохион байгуулав

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан байгалийн мөөгийг зөв таньж тодорхойлох, түүн бэлтгэх танхимын болон хээрийн сургалт өнгөрсөн бямба гарагт боллоо. Олон нийтэд зориулсан, үнэ төлбөргүй үйл ажиллагаанд 30 гаруй хүн оролцож, мөөгний талаарх ойлголт, мэдлэгээ тэлжээ. Хээрийн сургалтыг Богдхан уулын Зайсангийн амны баруун хойд энгэрт явуулсан бол танхимынхыг нь ХААИС-ийн Биотехнологийн сургуульд зохион байгуулсан аж. 
2024-07-22