Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Бүс нутгийн допингийн эсрэг байгууллагын захирал Венера Абдула Монгол Улсад ажиллаж байна

Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA-AMA), түүний Төв Азийн бүс (RADOCA), Хууль зүй, дотоод хэргийн яам, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран “Үр дүнгийн удирдлага ба хэрэг хянан шийдвэрлэх хорооны ажиллах арга барил” сэдвээр олон улсын сургалт зохион байгуулж байна.
2024-06-26

Чоно голын эрэг орчмын хогийг цэвэрлэжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгавар, Усны сан бүхий газрыг бохирдол хомсдолоос хамгаалах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаар урсах Чоно голын эрэг орчим болон сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав. Цэвэрлэгээнд 1311 иргэн, 638 авто машиныг дайчлан 45 тонн хог хаягдлыг цэвэрлэв.
2024-06-26

Олон улсын хүмүүнлэгийн багийн хуралдаан боллоо

НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн ажлын алба болон түүний харьяа олон улсын байгууллагуудын Олон улсын хүмүүнлэгийн багийн ээлжит хуралдаан боллоо.
2024-06-26

Нийт нутгийн 20 орчим хувьд гангийн эрсдэл их байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг.
2024-06-26

Метроны зөвлөхөөр шалгарсан түншлэлтэй гэрээний хэлэлцээ эхлүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-06-26

GOOGLE-ийн сургалтанд хамрагдсан 350 хүн батламжаа гардан авлаа

Монгол Улсын Засгийн Газар, Google компани хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэж байна. Энэ хүрээнд Grow with Google Mongolia хөтөлбөр хэрэгжүүлж, Төслийн менежмент, Их өгөгдөл шинжилгээ, UX дизайн, Кипер аюулгүй байдал, Цахим маркетинг/ цахим худалдаа, Мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох 6 чиглэлээр 350 хүнд мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд элсүүлсэн юм.
2024-06-26

Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс эхлэн цахимаар худалдаална

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
2024-06-26

Улаанбаатар хотын түгжрэлийг нэг сарын дотор 40 хувиар бууруулах боломжтой гэв

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас таксины нэг км-ийн үнэ 1000 төгрөг байхаар заасан. Гэтэл өдгөө 1000-1500 төгрөгөөр явж байгаа такси алга шүү дээ. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газартай байгуулсан гэрээнд үйлчилгээнд явах автомашины насжилт 10 жилээс хэтрэхгүй, зөв талдаа жолооны хүрдтэй, стандарт шаардлага хангасан байна гэж заасан. Үүнийг нь зөрчвөл бидний үйлчилгээг шууд зогсооно. Харин 50 мянган жолоочийг эгнээндээ нэгтгэсэн манай өрсөлдөгч компанид энэ шаардлагаа тавьдаггүй. Төр эрх мэдлээрээ дамжуулж хувийн хэвшлийн байгууллагад давуу байдал олгож байна. Мөн бүх улс төрийн намын мөрийн хөтөлбөртэй танилцахад түгжрэлийг бууруулах шийдэл алинд нь ч байсангүй. Тиймээс зарим намын төлөөллийг энэ талаар хэлэлцэх мэтгэлцээнд урьж байна” гэлээ.
2024-06-26

Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна

Сүүлийн 5 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1043 гэмт хэрэгт 1673 хүн холбогдон шалгагдсанаас 91.2 хувь нь 15-35 насны хүүхэд, залуучууд байна.
2024-06-26

Цагаан зээрийн тархалт, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судалж байна

Энэ нь Монгол орны зүүн бүсэд барьж буй, цаашид барих төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам байгуулах боломжит цэгүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, мониторинг хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилготой гэнэ. Үүний хүрээнд судлаачид цагаан зээрийн нүүдлийн замыг тогтоох зорилгоор хэд хэдэн бодгальд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүгээд буй юм байна. 
2024-06-26

Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх визээ хэрхэн сунгах вэ

Цахимаар мэдүүлсэн тохиолдол сунгалт хийлгэсэн тэмдэглэгээ хийлгүүлэхдээ Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой.
2024-06-26

Төв азийн улсуудын музейн захирлуудын форумыг монголд зохион байгуулна

Хоёр улсын түүхэн харилцаа төдийгүй Узбекистан улсын нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон Монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, судалгааны чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах бөгөөд, Төв Азийн бүсийн музейн хамтын нэгдэл буй болгоход хамтран ажиллахаар тогтлоо.
2024-06-26

Үндэсний бичгийн анхан шатны сургалт эхэллээ

Монгол хэлний тухай хуульд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөтлөн явуулна гэж заасны дагуу төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах хүрээнд "Үндэсний бичгийн анхан шатны түргэвчилсэн сургалт”-ыг эхлүүллээ.
2024-06-26

ЕАБХАБ-ын Сонгуулийг Ажиглах Хорооны хуулийн шинжээчид Монгол иржээ

Уулзалтад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, ЕАБХАБ, АИХЭГ-ын Монгол Улс дахь Сонгуулийг Ажиглах Хорооны хуулийн шинжээчийн ахлах туслах Э.Цэнгэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2024-06-26

Улаанбаатарт дурлалын “нар” хаана манддаг вэ

Замын хажуугаар алхахад автомашинууд ус цацална. Хөтлөлцөөд алхахад гудамж нарийдна, замын нүх сүвийг тойрч, эсвэл харайх хэрэг гарна. Дуу чимээний “дарангуйлал” ч их. Залуусын хотод тайван суух цэцэрлэгт хүрээлэн ч үгүй. Ногоон байгууламж нь 100 метр орчим л үргэлжилнэ. Түүнийх нь сүүдрэвчинд хүмүүс багталцахгүй. Бас хотоо тольдоод яриа өрнүүлэх үзэмжтэй газар ч хомс. Хүмүүсийн хамгийн ихээр зорин очдог Үндэсний соёл амралтын хүрээлэн ачааллаа дийлэхгүй шахам байдаг. Саравчтай суудаг хэсгийнх нь орчимд хүүхдүүд бөмбөг тоглоно. Бөмбөгөөрөө бусдыг цохиж гэмтээх эрсдэл их. 
2024-06-26

Эко клубийн 104 багш, 11 сургуулийн сурагч чууллаа

Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко клубийн 4 дэх удаагийн чуулганыг "ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ" уриатай "Их газрын чулуу" байгалийн цогцолборт зохион байгууллаа.
2024-06-26

Сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвслүүдэд цахим хэлбэрээр хүлээлгэн өгчээ

Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүсэлт гаргасан 7 нам, 2 эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдэд Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өгчээ.
2024-06-26

Эрүү шүүлтээс ангид байх нь хүний жам ёсны эрх

Эрүү шүүлтээс ангид байх нь хүний жам ёсны, ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм. Өнөөдөр "Эрүү шүүлтийн хохирогчдыг дэмжих Нэгдсэн Үндэстний байгууллагын өдөр" тохиож байна.
2024-06-26