Эрүү шүүлтээс ангид байх нь хүний жам ёсны, ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм. Өнөөдөр "Эрүү шүүлтийн хохирогчдыг дэмжих Нэгдсэн Үндэстний байгууллагын өдөр" тохиож байна.
Анх 1984 онд эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцыг баталснаас хойш 2002 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн протоколоор Монгол Улс тус конвенцод нэгджээ.
Улмаар 2014 онд нэмэлт протоколд нэгдсэнээс хойш жил бүр уг өдрийг тэмдэглэдэг болсон аж.
Эхэндээ Хүний Эрхийн Үндэсний Комиссын бүрэлдэхүүнд байсан ч сүүлийн хоёр жилд Эрүү Шүүлтээс Урьдчилсан Сэргийлэх Үндэсний Ажиллагаа буюу хараат бус бие даасан байгууллага болсон. Энэ хүрээнд жил бүр хэлэлцүүлэг зохион байгуулдаг болжээ.
Өмнө нь тэмдэглэлт өдрөө хэлэлцүүлгээ зохион байгуулдаг байсан ч өнөө жил сонгуулийн үетэй давхацсан тул өнөөдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр "Эрүү шүүлтгүй Монголын төлөө" сэдэвт хэлэлцүүлгийг "Novotel Ulaanbaatar" зочид буудлын хурлын танхимд хийлээ.