Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институц, Хүний Эрхийн Газар /ЕАБХАБ-ын АИХЭГ/-ын Сонгуулийг Ажиглах Хорооны хуулийн шинжээч хатагтай Марианна Скопаг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, ЕАБХАБ, АИХЭГ-ын Монгол Улс дахь Сонгуулийг Ажиглах Хорооны хуулийн шинжээчийн ахлах туслах Э.Цэнгэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын дээд шүүхийн сонгуулийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг, Улс төрийн намын бүртгэл, сонгуульд нэр дэвшигчдэд лавлагаа мэдээлэл олгох зэрэг сэдвээр тогтож ярилцлаа.