Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгавар, Усны сан бүхий газрыг бохирдол хомсдолоос хамгаалах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаар урсах Чоно голын эрэг орчим болон сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав. Цэвэрлэгээнд 1311 иргэн, 638 авто машиныг дайчлан 45 тонн хог хаягдлыг цэвэрлэв.
Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай ба сумын төвлөрсөн хогийн цэг нь 3 га газар боловч тархалт нь 31,6 га-д хүрчээ. Сум үүсгэн байгуулагдсанаас хойш уг хогны цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрлаж байна.
Учир нь шар усны үер болоход бохирдол нь Идэрийн гол руу урсах, суурьшлын бүс рүү хогны өмхий үнэр тархаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна.
Жил ирэх тусам га талбай нь нэмэгдэж байгаа ба нийт хогны 79 хувь нь модны хаягдал, малын сэг зэм эзэлж байна.
Иймд олон жил үүссэн хур хогны цэгийг цэвэрлэж, хөрсийг нь сэргээх арга хэмжээг эхлүүлсэн аж.