Өнөөгийн байдлаар улсын хилээр жилд дунджаар 4.3 сая зорчигч, 2.1 сая тээврийн хэрэгсэл нэвтэрч байна гэсэн тооцоо судалгаа байна.
Тодруулбал хилийн боомтоор 1,6 сая автомашин, 0.5 сая ачааны болон суудлын вагон, 0.06 сая агаарын хөлөг нэвтэрч байна.
Энэхүү тоон үзүүлэлтийг 2006 онтой харьцуулахад зорчигч 2 дахин, тээврийн хэрэгсэл 67.8 хувь, 2011 онтой харьцуулахад зорчигч 13 хувь, тээврийн хэрэгсэл 20.6 хувиар өссөн байна.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ Сэргэлтийн бодлого”-“Боомтын сэргэлт”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк-Засгийн газар хоорондын зээл, тусламжийн хэлэлцээрийн үр дүнд “Хилийн үр ашгийг нэмэгдүүлж-Тогтвортой худалдааг дэмжих” төсөл хэрэгжиж буй билээ.