Монгол Улсын Засгийн Газар, Google компани хамтарч мэргэжлийн цахим ур чадвартай 1,000 боловсон хүчин бэлтгэж байна. Энэ хүрээнд Grow with Google Mongolia хөтөлбөр хэрэгжүүлж, Төслийн менежмент, Их өгөгдөл шинжилгээ, UX дизайн, Кипер аюулгүй байдал, Цахим маркетинг/ цахим худалдаа, Мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох 6 чиглэлээр 350 хүнд мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд элсүүлсэн юм.
Цахим ур чадвар мэргэжил дээшлүүлэх буюу хөрвөх сонирхолтой 18-65 насны 350 элсэгчдийн дунд Суданд энхийг сахиулах ажиллагааны албан хаагч залуугаас, долоо хоног бүр Дорнодоос ирж сургалтанд суусан малчин ах, цахим худалдаа эрхлэх сонирхолтой, хамт олон, бизнес хамтрагчдаа эрэлхийлсэн гэртээ үр хүүхдээ асран суугаа ээж нар хүртэл өргөн хүрээнд хамарсан хамгийн хүртээмжтэй нийгмийн үр нөлөө бүхий хөтөлбөр болсноороо онцлог юм.
Оролцогчид Google-ийн хүний нөөц бэлтгэдэг агуулга бүхий олон улсын ноу хау дүүрэн цахим сургалтаас гадна салбартаа цойлж байгаа дотоодын багш нартай танхимаар хичээллэж, цаашлаад ажлын байранд бэлтгэх зөөлөн ур чадвар төдийгүй сэтгэлзүй, хандлагын өргөн агуулга бүхий сургалтуудад хамрагджээ. Оролцогч дунд ажил горилогч 100 гаруй залуусыг ажлын байранд зуучлах, шаардлагатай торхиолдолд дадлагажуулах, карьерын үсрэлт хийхэд зориулсан зорилго бүхий хөтөлбөрийн 2-р шат энэ зуны турш өрнөх болохыг хөтөлбөрийн зохион байгуулагчид цохон тэмдэглэв.
Мөн хөтөлбөрт элсэгч нарын хурд болон суурь түвшинг харгалзан үзэж, зохион байгуулагчдын зүгээс тэтгэлэгт хөтөлбөрийн туршид Төслийн менежмент, Их өгөгдөл шинжилгээ, UX дизайн, Кипер аюулгүй байдал, Цахим маркетинг/ цахим худалдаа, Мэдээллийн технологийн суурь мэдлэг олгох 6 төрлийн ангиас хүссэн тооны ангиа сонгож дүүргэх боломжийг олгосон бөгөөд ЕБС-аа дөнгөж төгсөөд gap year авч буй залуу хамгийн олон буюу 4 чиглэлээр сертификат хамгаалжээ.
Арга хэмжээний үеэр хамгийн залуу оролцогч 17-тойгоос, тэтгэвэрт суугаа ахмад, мөн хамгийн алсаас төслийн менежмент суралцсанаар биелүүлэх зорилгоо хуваалцсан Дорнод аймгийн малчин, энтрепренер залуус, цахим салбарт карьераа эхлүүлж байгаа болон үсрэлт хийхээр зорьж байгаа зэрэг нийт 350 оролцогч энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Google-ийн хүний нөөцөө бэлтгэх аргачлалаар цахим мэргэжлийн ур чадвар эзэмшиж, карьерын үсрэлт хийхээр элсэн орсон байна.