Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх эко клубийн 4 дэх удаагийн чуулганыг "ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ" уриатай "Их газрын чулуу" байгалийн цогцолборт зохион байгууллаа.
Энэ удаад нийт 9 сумын 11 сургуулийн эко клубийн 104 багш, сурагчдыг хамруулав. Чуулганаар өртөөчилсөн байдлаар "Байгаль хамгаалагч юу хийдэг вэ, Хүрээлэн буй орчны асуудлууд, Анхны тусламж хэрхэн үзүүлэх, Зүг чигээ хэрхэн олох, Хог хаягдлын 3R зарчим, Зэрлэг амьтан ургамлаа танин мэдэх нь сэдвүүдээр экологийн боловсрол олгох хээрийн дадлага сургалт явууллаа. Мөн "Open mic" тэмцээн, Од, сар дурандах, явган аяллын маршрутын дагуу аялал хийж, чийг баригчтай эко хувинтай мод тарих арга хэмжээнүүдийг тус тус зохион байгууллаа.