Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

ГССҮТ-өөр үйлчлүүлсэн иргэдийн 42 хувь нь хүүхэд

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгаас энэ оны эхний зургаан сард 87 596 хүн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 42 хувь буюу 36 765 нь 0-18 насныхан. Тодруулбал, 0-5 насны 11 741, 6-13 насны 15 546, 14-18 насны 9478 хүүхэд үйлчлүүлжээ. Зуны саруудад хүүхэд осол, гэмтэлд өртөх тохиолдол эрс нэмэгддэг. Тухайлбал, өндрөөс унах, ахуйн хүрээний осол, нохой, муурт хазуулах, тоглоомын талбайд бэртэж гэмтэх, мориноос унах зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандаж байна
2024-07-17

Баяр наадмын үеэр ГССҮТ-д 3506 хүн тусламж үйлчилгээ авчээ

энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авчээ
2024-07-16

Настай хүмүүсийн даралт ихсэх, цус харвах эрсдэл өндөр байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хоолны хордлого, наршилт, мориноос унаж бэртэх гэх мэт дуудлагаар эмнэлгийн байгууллагын ачаалал эрс нэмэгддэг.
2024-07-11

Шинээр ажилд орсон эмч, сувилагч нараа чиглүүлэх сургалтад хамруулжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс энэ онд шинээр ажилд орсон эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад зориулсан ээлжит чиглүүлэх сургалтад хамруулжээ. 
2024-07-10

Агаарын бохирдол элэгний хорт хавдарт гений мутац үүсгэж буйг судлаачид баталжээ

Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Нийт хавдрын өвчлөлийн 33.2 хувийг элэгний хорт хавдар эзэлдэг. Монголд яагаад элэгний хорт хавдрын тохиолдол ийм өндөр байна вэ. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийн талаарх судалгааг дэлхийн олон орны судлаач судалж, үр дүнг нь хуваалцсан юм. Тодруулбал, АНУ, Испани, Сингапур, Франц улсын 14 байгууллага, тэр дундаа генетикийн судалгааны төвийн эрдэмтэд, мөн Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн судлаачид элэгний эсийн хавдар юунаас үүсэж байна гэсэн суурь судалгаа хийжээ.
2024-07-09

Хэт халуун өдрүүдэд стрессээ хянаж, эрүүл хооллох нь чухал

Түүнчлэн транс тос, давсны хэрэглээгээ багасгах нь чухал аж. Хэт халалтын үед архи, согтууруулах ундааг бага хэрэглэхийг анхааруулав. Мөн шингэн зүйлийг ойрхон хугацаанд бага багаар уух нь зүйтэй гэнэ. Хэт халалтын нөлөөгөөр бүх биеийн судас тэлснээр цусан хангамж муудаж, тархины цус харвалтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс зүрх судасны өвчтэй хүмүүсийн даралтыг тогтмол шалгаж, эмээ цаг тухайд нь уух хэрэгтэй. Ойрын өдрүүдэд 28-30 хэм хүрч халахыг цаг уурын байгууллагаас мэдээлээд буй.
2024-07-09

Баяр, наадмын өдрүүдэд гэмтэж, бэртэхээс болгоомжлоорой

Ялангуяа мориноос унаж бэртэх нь нэмэгддэг бөгөөд өнгөрсөн онд 204 хүүхэд гэмтсэн аж. Тэдний 35 нь уралдааны мориноос унасан байна. Энэ оны эхний зургаан сард мориноос унаж бэртсэн 601 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсний 269 нь хүүхэд байжээ. Иймд Зам, тээврийн осол болон болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв. Тэр дундаа бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, хорхог, боодог, бусад төрлийн идээ, ундаа бэлтгэхдээ түлэгдэж, гэмтэхээс сэргийлэх, гол ус, нуур, цөөрмийн дэргэд анхаарал, болгоомжтой аялахыг сэрэмжлүүлсэн юм. Баяр наадмын өдрүүдэд гарсан осол, гэмтлийн дийлэнх шалтгаан нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг гэнэ.
2024-07-09

Хөхний хорт хавдраас сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдаарай

“Агапе” эмнэлгийн хамт олон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, үүсгэврийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж буй аж. Тус эмнэлгийнхэн жил бүр уг арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдээс хөхний үүсгэвэр илэрвэл соруулах мэс заслыг мөн үнэ төлбөргүй хийж өгөх гэнэ. Цаашлаад үүсгэвэр авсны дараах эдийн шинжилгээг лабораторид хийх бөгөөд энэ нь тодорхой хэмжээний төлбөртэй аж.
2024-07-05

Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хакатон болно

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шилдэг шийдлийг олох зорилготой хакатон наймдугаар сарын 26-30-нд болно. Өнөөдөр уг хакатоны бүртгэл эхэллээ. 
2024-07-01

Дээсэнд үсрэх нь биеийн бүх булчинг хөгжүүлдэг

Багадаа дээс тоглож үзээгүй хүн бараг үгүй биз. Дээс, резин, чарта, тэвэг өшиглөх зэрэг тоглоом эргээд моодонд орлоо. Тэр ч бүү хэл, тэвэг өшиглөх тэмцээн, уралдааныг залуусын дунд олноор зохион байгуулах болсон. Эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, хөгшидгүй дээсээр хичээллэж байна. Дээсэнд үсрэх (дээсдэх) нь хүнийг тэсвэр тэвчээр, хурдтай болгохоос гадна зүрх, судас, тархины үйл ажиллагааг сайжруулдаг аж. Тиймээс тамирчдын үндсэн дасгалуудын нэг болжээ. Энэхүү дасгал нь хөл, өгзөг, мөр, хэвлий, гарын булчинд хамгийн их ачаалал өгдөг гэнэ
2024-07-01

Эхийн сүүгээр хооллосноор нярайн эндэгдлийг 33 хувиар бууруулна

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт Япон Улсын “BS-care” эх баригчдын нийгэмлэгийн эмч нар өнгөрсөн сарын 25-26-нд ажиллажээ. Тус нийгэмлэг нь төрсний дараах хөхний арчилгааны сургалтыг улсдаа 20 000 гаруй удаа зохион байгуулж, сургагч багш бэлтгэсэн туршлагатай аж. “Төрсний дараах хөхний арчилгаа- Хөхөөр хооллолт” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад тус эмнэлгийн 25 эмч, эх баригч хамрагдсан байна.
2024-07-01

Өнгөрсөн онд 212 397 хүн мэс засал хийлгэжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 212 397 хүн мэс заслын тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 35 270 нь 15 хүртэлх насны хүүхэд аж. Нийт хагалгааны 22 763-ыг нь дурангийн мэс засал эзэлж буй юм. Харамсалтай нь, мэс засал хийлгэсэн хүмүүсийн 571 нь нас баржээ. Тэдний 28 нь хүүхэд байсан аж. 
2024-07-01

Уралдаанч хүүхдийн даатгалыг эрүүл мэндийг нь хамгаалахад зориулсан, эсэхийг судална

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар өнгөрсөн долоо хоногт уулзаж, санал солилцов. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын 37 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгагдаагүй хүүхдийн эрхийн бусад асуудлыг анхаарч ажиллах, уралдаанч хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилт зэрэг сэдвээр талууд ярилцсан юм
2024-07-01

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр 7.2 сая ам метр талбайг ариутгав

Ойрын өдрүүдэд их хэмжээний аадар бороо орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй. Үерийн гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, гудамж талбай бохирдсоны улмаас олон төрлийн халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор ус их тогтсон орон сууц, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан, шуудуу, иргэд ихээр зорчдог зах, худалдааны төв болон хогийн цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй гэнэ. Одоогоор таван аж ахуйн нэгж 7.2 сая ам метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
2024-06-27

Гэртээ ганцаараа байх үедээ тагтан дээрээ гарч суусан бага насны хүүхдийг аварчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд тагтнаас бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
2024-06-27

Хүнсний бүтээгдэхүүнийг халуунд удаан хадгалах нь нян өсөж, үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг

Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа орц найрлагыг нь маш сайн анхаарах нь чухал юм. Жишээлбэл, удаан хадгалдаг байна уу, нөөшлөхөд зориулсан найрлагатай юу гэдгийг анхаарч, харах хэрэгтэй. Мөн баглаа, боодолгүй, гудамжинд зарж буй бүтээгдэхүүнийг авахаас зайлсхийвэл зохистой. Бас аливаа бүтээгдэхүүнийг хуванцар бус, паалантай саванд хадгалах нь эрүүл мэндэд тустай аж. Хуванцар сав нь хүний биед хортойгоос гадна хадгалж буй хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн салад зэрэг амархан муудах магадлалтай бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалалгүй гадна орчинд хоёроос дээш цаг үлдээх хэрэггүй. Энэ нь бичил биетэн үүсгэх аюултай юм.
2024-06-24

Олон улсын иогийн өдөр өнөөдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын иогийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын иогчдын холбоо, Энэтхэг улсын Элчин сайдын яам хамтран маргааш “Иогтой өдөр”-ийг зохион байгуулах гэнэ. Хэдийгээр Олон улсын иогийн өдөр нь өнөөдөр ч уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүн олон байгаа тул тэдэнд зориулан ийнхүү амралтын өдрөөр зохион байгуулж буй аж. Энэхүү үйл ажиллагаагаар нарны мөргөл, амьсгалын дасгал болон хүүхэд, ахмадуудад иог заахаар төлөвлөсөн байна. Иогийг Монголын болон Энэтхэг улсын багш нар удирдан явуулах гэнэ. 
2024-06-21

Ажлын ширээндээ цэцэг байршуулах нь ой тогтоолтыг сайжруулдаг

Хөгжингүй орнуудад ажлын байрандаа цэцэг байршуулах нь анхаарал төвлөрөхөд тусалж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэдэгтэй санал нэгдээд буй. Тухайлбал, ажлын ширээнийхээ дэргэд цэцэг байршуулах нь сэтгэл түгших эмгэгийн үед ч сайнаар нөлөөлдөг гэнэ. Мөн сөрөг бодлоос ангижрахад тусалж, ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг юм байна. Гоёмсог ургамлаар өөрийгөө хүрээлүүлэх нь ядаргаа болон бусад төрлийн сэтгэл зүйн өвчлөлийг 30 хүртэлх хувиар бууруулдгийг судлаачид онцолжээ. Түүнчлэн тасалгааны төдийгүй мандлын цэцэг нь нэгэн хэвийн ажлын байранд өнгө нэмж, ажилчдад шинэ санаа олоход нь тусалдаг байна. Ялангуяа зохиолч, зураач, дизайнер зэрэг ажил эрхэлдэг хүмүүст энэхүү шийдэл зохимжтой гэнэ. 
2024-06-19