Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалт эхэллээ

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа.
2024-08-31

Эмийн чанар, үнийн өсөлт, импорттой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ. Энэхүү тогтоолын төсөлд хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар тусгах, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг цэгцэлж, бүртгэлгүй эмийг сурталчлах, импортлохыг хориглох, гадаадаас авсан эмийн үйлчлэл дотоодын зах зээл дээрхээс өндөр байдагт дүгнэлт хийх, орлого нь 2018 оныхоосоо дөрөв дахин нэмэгдсэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг тэр хэмжээгээр сайжруулах шаардлагатай зэрэг асуудлыг хөндсөн юм.
2024-08-30

Хүнд хэлбэрийн гэмтэлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх санамж бичиг байгууллаа

Хүнд хэлбэрийн гэмтэлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх санамж бичиг байгууллаа
2024-08-30

Цусаа бэлэглэх өдөрлөгтэй 

“Улаанбаатар смарт карт” компанийнхан цусаа бэлэглэх 10 дахь удаагийнөдөрлөгөөирэх сарын 3-нд зохион байгуулна. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэсэн хүн бүрд 10 000 төгрөгөөр цэнэглэсэн “Umoney” карт бэлэглэх гэнэ. Эл үйл ажиллагаа нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвд тухайн өдрийн 09.00-12.30 цагт болох аж.
2024-08-28

 ЭМДЕГ-аас 58 эмнэлгийн санхүүжилтийг зогсоожээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас хувийн хэвшлийн гэрээт зарим эмнэлэгт он дуустал санхүүжилт нэмж олгохгүй гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Үүнд иргэд, эмнэлгээр үйлчлүүлэгчид ихэд бухимдаж, эрүүл мэндийн даатгалын үр ашиггүй байдлыг шүүмжилж эхлэв. ЭМДЕГ-аас эмнэлгүүдийг яагаад даатгалаар санхүүжүүлэхгүй болсон шалтгааныг лавлахад “Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэсэн хариу өгсөн. Тодруулбал, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Соёлмаа “ЭМДЕГ холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээнд тухайн эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанарын шалгуур, мөн талуудын хүлээх хариуцлагыг тусгадаг.
2024-08-27

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтaд 19 улсын төр, засгийн тэргүүн оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтaд 19 улсын төр, засгийн тэргүүн, сайд, олон улсын 20 орчим байгууллага, болон эмэгтэй манлайлагчид оролцож байна. “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
2024-08-23

Эмийн үнэ, чанарын асуудлыг хэлэлцэв

Эмийн үнэ, чанарын асуудлыг хэлэлцэв
2024-08-23

 Хүүхдүүдийг ирэх аравдугаар сард хүний папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулна

Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд умайн хүзүүний хавдраас сэргийлэх хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакцинд товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг хамруулахаар болсон билээ. Дархлаажуулалтыг ирэх аравдугаар сараас эхлүүлэх гэнэ.
2024-08-23

Амьсгалын замын өвчнөөр 400 орчим хүүхэд  хэвтэн эмчлүүлж байна

Амьсгалын замын өвчнөөр 400 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2024-08-22

 Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд улаан бурхнаар өвчлөв

Манай улсад улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн сарын 30-нд бүртгэгдсэн. Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн нэгэн иргэнээс уг өвчин илэрсэн юм. Улмаар дөрвөн хүн өвчилж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн билээ. Тэгвэл уг өвчний сэжигтэй тохиолдол уржигдар Баян- Өлгий аймагт бүртгэгдэж, лабораторийн шинжилгээ хийхэд улаан бурхан болох нь батлагджээ.
2024-08-21

Улаан бурхны эрсдэл нийслэлд өндөр байна

Манай улсад улаан бурхан өвчний эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш хагас сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дөрвөн хүн өвчилж, 700 гаруй иргэнийг ойрын хавьтлаар тогтоон тусгаарласан юм. Харин...
2024-08-17

Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай

Халдварлалт өндөртэй, вирусээр үүсгэгддэг өвчин
2024-08-15

Сувилагчийг ажлын байранд нь сургах хөтөлбөр боловсруулжээ

Шинэ сувилагчийг ажлын байранд нь дадлагажуулан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж, анхны сургалтыг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зохион байгуулав. Тодруулбал, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийг 2021 оноос эхлүүлсэн билээ.
2024-08-15

ЭХЭМҮТ олон улсын магадлан итгэмжлэл авахаар бэлдэж байна

Олон улсын магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Жон Юн, “Интермед” эмнэлгийн чанар, аюулгүй байдал хариуцсан захирал И.Бат-Эрдэнэ нар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д өчигдөр ажиллажээ. Тус эмнэлэг нь Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг хангахад чиглэсэн ажлуудыг эхлүүлсэн аж. Үүнтэй холбоотойгоор Жон Юн Монголд ажиллахдаа тус төвд зочилсон юм байна.
2024-08-15

Аюулт үзэгдэл, ослын улмаас 229 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3338 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тэдгээрийн улмаас 229 хүн амиа алдаж, 121 иргэн бэртэж гэмтсэн байна. Мөн 571 гэр, орон сууц, барилга эвдэрчээ. Түүнчлэн 448 гэр, орон сууц, барилга сүйдэж, нийт 26.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5287 хүний амийг авран, 208 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэнэ
2024-08-14

Энэ оны эхний долоон сард 15 хүн ДОХ-оор өвчлөв

Энэ оны эхний долоон сард 15 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Тэр дундаа өнгөрсөн сард хоёр хүн ХДХВ-ийн халдвар авсан нь батлагдсан аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлууд нь өмнөх жилийн мөн үеийнхээс гурваар нэмэгдсэн бөгөөд бүгдийг нь Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 383-т хүрээд буй юм. Уг өвчний улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ. 
2024-08-14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор үзүүлнэ

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй
2024-08-13

“Хүүхдийн нас бага байх тусам сэтгэл зүйн гэмтэл авах магадлал нэмэгддэг”

АНУ-ын Миннесотагийн их сургууль сэтгэл судлал, тэр дундаа хүүхдийн сэтгэл зүйн хөтөлбөрүүдээрээ алдартай. Тус сургуулийнхан олон жилийн турш хүүхдийн хөгжил, зан төлөв, тэдний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой бусад асуудалд анхаарал хандуулсаар ирсэн. Энэ удаад тэд хүүхэд насны траума буюу сэтгэлийн шарх, сэтгэл зүйн гэмтэл голчлон ямар шалтгаанаар үүсдэгийг тодруулахыг зорьсон байна. Бас хүүхдэд тохиолдсон таагүй үйл явдал, түүнээс улбаатай сэтгэлийн шархыг тоохгүй явснаар цаашдын амьдрал, харилцаанд нь ямар сөрөг нөлөө үзүүлдгийг судалжээ. 
2024-08-13