Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийнхөн Хонконгийн “Матилда” олон улсын эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд талууд гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээ харилцан үзүүлэхээс гадна олон улсын эмч, мэргэжилтнүүдийг ГССҮТ-д тодорхой хугацаагаар урьж ажиллуулах, туршлага солилцох, эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудад голлон анхаарч ажиллах аж.
Сайн мэдээ нь, эрүү, нүүрний болон хүнд хэлбэрийн гэмтлийн шалтгаантай бусад төрлийн согогтой хүүхдүүдийг “Матилда” олон улсын эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлэх болжээ. Мөн энэ чиглэлээр ГССҮТ-ийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг тус эмнэлэгт чадавхжуулах, хамтарсан үзлэг, оношилгоо, мэс заслын эмчилгээ, сургалт зохион байгуулах гэнэ.