“Улаанбаатар смарт карт” компанийнхан цусаа бэлэглэх 10 дахь удаагийнөдөрлөгөөирэх сарын 3-нд зохион байгуулна. Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэсэн хүн бүрд 10 000 төгрөгөөр цэнэглэсэн “Umoney” карт бэлэглэх гэнэ. Эл үйл ажиллагаа нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвд тухайн өдрийн 09.00-12.30 цагт болох аж. Цусаа хандивлахад дараах шаардлагуудыг тавьдаг байна. Тухайлбал, 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, зургаан цагаас дээш хугацаанд унтаж, хангалттай нойр авсан, сүүлийн 14 хоногт эм, тариа болон ойрын гурав хоногт согтууруулах ундаа хэрэглээгүй байх ёстой гэнэ.
Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, өнгөтэй жүүс, ундаа уугаагүй, өөх тостой хоол идэхгүй байх зэргийг зөвлөжээ. Жирэмсэн, хөхүүл эхчүүд, сүүлийн нэг жилд хагалгаанд орсон, зургаан сарын дотор шивээс, эсвэл шүдний сувгийн эмчилгээхийлгэсэн хүмүүс түр азнахыг зөвлөлөө. Мөн сарын тэмдэг ирээд дууссанаас гурав хоногийн дараа цусаа хандивлах боломжтой.
А.ҮҮЛ