Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3338 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тэдгээрийн улмаас 229 хүн амиа алдаж, 121 иргэн бэртэж гэмтсэн байна. Мөн 571 гэр, орон сууц, барилга эвдэрчээ. Түүнчлэн 448 гэр, орон сууц, барилга сүйдэж, нийт 26.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5287 хүний амийг авран, 208 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэнэ. Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын ихэнх буюу 2054 нь гал түймэр юм байна. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол 785, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 487, биологийн гаралтай нь 58 бүртгэгджээ. Мөн геологийн гаралтай аюулт үзэгдэл 54 удаа тохиолдсон аж.
Бэлтгэсэн М.Оч