"Мянган угалзат" УТХГ-т судалгаа хийлээ
Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагчид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Баруун бүсийн байгаль орчныг судлах, хамгаалах төв ТББ-тай хамтран “Мянган угалзатын УТХГ-ын Цэцэг сумын районы байгаль орчин, усзүй, биологийн олон янз байдал”-ыг судлах судалгааг хамтран хийж гүйцэтгэлээ.
2023-08-14
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо
”Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.
2023-08-11
Ашиг харж рапс тарих нь алсдаа уршигтай
Нөгөөтээгүүр, улаан буудайгаа борлуулах гэж гурилын үйлдвэрүүдэд шилүүлж, ялгуулна. Мөнгөө авахаар 10-аас дөрөвдүгээр сар хүртэл буюу бараг хагас жил хүлээх нь бий. Гэтэл шар рапсыг хятадууд ямар ч төвөг чирэгдэлгүй, тонныг нь улаан буудайнаас хоёр дахин үнэтэй худалдан авдаг. Тариаланчид бид зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаа явуулдаг учраас хэн, хамгийн ашигтай нөхцөлөөр бүтээгдэхүүн худалдан авна, түүнд хандахгүй яах вэ” гэсэн юм. Зөвхөн эдийн засгийн эргэлтийг нь тооцон рапс тарихыг илүүд үзэж буй ч урт хугацаанд хөрс, ус, байгаль орчинд ямар нөлөөтэйг нь судалсан, эсэхийг дээрх тариаланчаас лавлахад “Манайх рапсыг өнжиж тариалдаг. Хөрсөнд сөрөг нөлөө үзүүлэх, эсэх талаар судалсан зүйлгүй” гэсэн юм.
2023-08-11
Үерийн дараа хөрс бохирдож, халдварт өвчний эрсдэл үүсдэг
Үерийн дараа хөрс бохирдож, улмаар хөрсний усаар дамжин халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Ялангуяа нийслэлд болсон үерт гэр хорооллын айл өрх өртсөн нь хог хаягдал, бие засах газрын бохироор хөрс бохирдох нөхцөлийг бий болгожээ.
2023-08-11
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНСУ-ын туршлагаас суралцана
Бүгд найрамдах Солонгос улсын Байгаль орчны яам ба Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамдууд 2010-2011 онуудад харилцан төлөөлөгчид илгээн хоёр улсын тусгай хамгаалалттай газруудын хооронд хамтран ажиллах гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахаар тохиролцож, санамж бичигт байгуулсан.
2023-08-10
Үсрэнгүй хөгжлийн эринд үерээ ч хэмжиж чаддаггүй цаг уурчид
Манай улс гал, усны аюултай тэмцдэг цэрэг, цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчдаа одоо болтол шаардлагатай хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж чадаагүй, зүдрүү хэвээр байгааг ч олон нийт сая анзаарлаа. Тэднийг үерийн голомтод гар нүцгэн ажиллахыг нүдээр үзэв. Үүний зэрэгцээ бас нэг ноцтой, эмгэнэлтэй гэмээр асуудал ил болсон нь цаг уурын байгууллагын нунж дорой, чадавхгүй байдал юм.
2023-08-10
Үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон иргэдийн гэрийг барьж байна
Үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс иж бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөр болсон. Мөн эдгээр иргэнийг амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Тоосгоны хэсэгт байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж, гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлээр хангахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
2023-08-09