Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Богдхан уул болон нийслэл Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд ойн сангийн судалгааны ажил хийлээ. Тодруулбал, наймдугаар сарын 03-08-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, нийслэл Улаанбаатар хот орчмын ногоон бүсүүдэд ойн сангийн түймэрт өртсөн талбай, ойн хөнөөлт шавжийн хөнөөлд өртсөн, хатаж хуурайшсан, нөхөн ургах чадвараа алдсан талбайн нөөцийн судалгааны ажлыг зохион байгууллаа. Тус судалгааг ЗГХА Ойн газар, Батсүмбэр сум дундын ойн анги, бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэв.